Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

МСНЭ-ээс сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд дахин саад учруулахгүй байхыг шаардав

Төв талбайд болж буй үйл сурвалжлахаар очсон сэтгүүлчдийн биед цагдаагийн алба хаагчид халдаж буй бичлэг олон нийтийн сүлжээнд тараад буй.

Үүнтэй холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвслээс ХЗДХ-ийн сайд Х.НямбаатарЦЕГын дарга Ж.Болд нарт шаардлага хүргүүлэхээр болжээ.

Уг шаардлагад,

“Ажил үүргээ гүйцэтгэж яваа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг зарим объект рүү нэвтрүүлэхгүй байх, мэргэжлийн эрхийг нь хууль бусаар хязгаарлан улмаар биед нь халдан хүч хэрэглэсэн явдал өнөөдөр дахин давтагдлаа.

Энэ нь иргэдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхэд хууль бусаар халдсан, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хуульд заагаагүй үндэслэлээр хязгаарлан үүнийгээ хүчээр хэрэгжүүлэх гэсэн ноцтой үйлдэл хэмээн үзэж, эрс эсэргүүцэж байна.

Үндсэн хуулиар эдгээр эрх, эрх чөлөөг иргэндээ баталгаатай эдлүүлэх үүргийг төрд хүлээлгэсэн байдгийг сануулж, төр энэхүү үүргээ биелүүлэхийн тулд юуны өмнө иргэдийн үнэнийг мэдэх эрхийн төлөө ажиллаж буй сэтгүүлчдийг мэргэжлийн ажиллагаагаа саадгүй явуулах боломж, бололцоогоор хангахыг Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГаас шаардаж байна.

Улс төрийн сонгууль дөхсөн, иргэд эрхээ хязгаарлуулан хөл хоригдсон хатуу дэглэм бүхий цаг үед иргэдийн мэдээ, мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хаан боогдуулж, үүнийг сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд саад учруулах, эрх чөлөөнд нь халдах замаар цагдаа хүчний байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаа нь нийгэмд бухимдал, талцал үүсгэх таагүй үр дагавартайг хатуу сануулъя.

МСНЭ нь сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтны мэргэжлийн эрх ашгийг хамгаалах үүрэгтэй байгууллагын хувьд гишүүдийнхээ хууль ёсны эрх, хэвлэлийн эрх, эрх чөлөөний талд тууштай зогсохоо мэдэгдэн хүчний байгууллагаас дээрх үйлдлээ дахин давтахгүйг шаардаж байна” гэсэн байна.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!