Амьдрал Мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

МУСҮТ-ийн захирал асан Д.Цолмон охиныхоо компанийг 799 сая төгрөгийн тендерт ялуулж, дутуу нийлүүлэлтийг нь “аргалжээ” 

МУСҮТ буюу Малын удмын сангийн үндэсний төв гэдэг байгууллага байдгийг хүмүүс тэр болгон мэдэхгүй. Гэхдээ олон зуун саяар тооцогдох төсөв мөнгө эргэлддэг том газар. 2013-2018 онд Д.Цолмон захирлаар нь ажиллаж байгаад дараагийн удирдлагад шилжүүлжээ. Шинэ захирал ажлаа аваад байгууллагийнхаа үндсэн хөрөнгийг тоолоход 186 сая төгрөгийн үнэ бүхий 25 төрлийн 46 ширхэг багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж сох дутсан байна. Тайлан баланстай нь тулгаж үзэхэд 2017 онд ХХААХҮЯ-ны ТНБД-ын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 799 сая төгрөгний 112 төрлийн багажийг “Глобал Монбинко” компаниас 100 хувь хүлээгээд авчихсан гэж гарчээ. Гэсэн ч их хэмжээний өмч дутсан байна. Ингээд “сураглахад” уг компани нь өмнөх захирал Д.Цолмонтой холбоотой болж таарчээ. Сүүлдээ төрсөн охин Д.Энхцэлмэгийх нь болоод явсан байна. Ийнхүү төрсөн охиныхоо компанийг 799 сая төгрөгийн тендерт ялуулсан, мөн 186 сая төгрөгийн багаж хэрэгсэл дутуу хүлээн авсан гэх хэрэг дэгджээ. 2017 онд Д.Цолмонг захирал байхад нь “биотехнологи-нөхөн үржихүйн лабораторид тоног төхөөрөмж багаж хэрэгсэл нийлүүлэх” тендер зарлагджээ. Энэ тендерт захирлын охины үүсгэн байгуулсан “Глобал Монбинко” компани ороод шууд ялсан. Тендерийн үнэлгээний хорооныхон тендерийн материалын эхний хэдэн хуудсыг эргүүлж хараад л шууд ялуулсан гэнэ. Охиных нь компани тендерт “ногоон гэрэл”-ээр ялсан ч нийлүүлэх багж хэрэгслийн тухайд асуудал үүсжээ. Хугацаандаа хилээр орж амжихгүй болсоны дээр оны эцэс болж санхүүжилт татагдах аюулд орсон тул аав нь охиноо “аврахаар” зориглон хөрөнгө хүлээж авах ажлын хэсгийн актад “100 хувь хүлээн авсан” хэмээн гарын үсгээ зурж “салхи хагалжээ”. Бусад гишүүд ч дагаад зураад явчихсан гэнэ. Ингээд МУСҮТ-д нийлүүлэгдэх 799 сая төгрөгний багажаас 186 сая ч байхгүй, хий орлогод авч тайлан баланс дээр нь бүгд “байгаа” гээд оржээ. Байгууллагын захирлын хувьд Д.Цолмон санхүүгийн ажилтнуудаа “удахгүй ирнэ, тайландаа тусгаад явж бай” хэмээн үүрэгдсээр хоёр жилийг аргалж чадсан аж. Мэдээж энэ хооронд өнөөх багаж ирсэнгүй. Охин нь ч аавыгаа хэрэгт унах байх гэдгээс эмээгээгүй бололтой. Гэсэн ч дутуу юм дутуугаараа гарах нь лавтай тул энэ хэрэг хуулийнханд хүрчээ. Шүүх нас өндөр болсон экс захирлыг 1,6 жилийн хорих ялаар шийтгэсэн байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!