Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

МХБ-ийн захирал Х.Алтай ганцхан машиныг 150 сая төгрөгөөр авна гэжээ

Төрийн албаны дарга нар өндөр үнэтэй автомашины тендерээ тун зальжин нэрлэдэг болсон. Шууд “Ланд 200” эсвэл “лексус 570” гэх нь хараанд өртөх тул эхлээд “Ланд 200-тай дүйцэхүйц” гэдэг байв. Дараа нь “туулах чадвар сайтай автомашин” гэдэг болсон. Сүүлдээ улаан цагаандаа гараад “ердөө ганцхан машин ч дээ, авмаар байна ш дээ” гэдэг болсон нь МХБ-ийн зарласан 150 сая төгрөгийн өртөгтэй тендерээс харж болно. Х.Алтай захирлын “ердөө ганцхан ч дээ” гээд дайраад байгаа машин нь 2020 оноос хойш үйлдвэрлэгдсэн, шинэ, өнгө нь хар дээр цагт 240 км хүртэл хурдалдаг тансаг зэрэглэлийн өндөр үнэтэй төмөр хүлэг болж таарч байна.  Энэ эрхэм цахим сүлжээнд их идэвхтэй агаад төрийн өмчит хувьцаат компаниудын засаглал, ашигт ажиллагааны талаар гайгүй эерэг зүйл “жиргэж” харагддаг. Гэсэн ч ачир дээрээ бас л “тансаглах” дуртай, нөгөөдүүлийнхээ “өрөөсөн” дугуй бололтой.

 

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!