Дулааны улирал эхэлж, айл өрхийн галлагаа багассан хэдий ч иргэд угаарын хийн хордлогод хордох тохиолдол цөөнгүй байгаа тухай Цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Өчигдөр л гэхэд Сонгинохайрхан дүүргийн 11, 36 дугаар хороонд угаар мэдрэгчийн зайг салгаснаас үүдэн долоон хүн угаартсан дуудлага бүртгэгджээ.
Иймд иргэд угаарын хийн хордлогын эрсдэлээс урьдчилан сэргийлэн,
- Зуух, яндангийн бүрэн бүтэн байдлаа сайтар шалгах,
- Насанд хүрээгүй хүүхдүүдийг энгийн галлагаатай байшинд хараа хяналтгүй орхихгүй байх,
- Түлээ нүүрсийг зуухныхаа хүчин чадалд тааруулах,
- Нэг дор хэт ихээр түлэхгүй байх,
- Орой унтахдаа галлагаа хийсэн тохиолдолд зуухны хэсгээр утаа алдаж буй эсэхийг шалгах,
- Угаар мэдрэгчийг унтраахгүй байхыг сануулж байна.