Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Мэдээллийн редакцууд Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг ЦАХИМ МЭТГЭЛЦЭЭНД урьж байна

Мэдээллийн редакцууд хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн найм дахь удаагийн сонгуульд нэр дэвшигчдийн мэтгэлцээний үеэр дурдсан баримтыг анх удаа шууд нягтлахаар бэлтгэж байсан юм.

Гэвч Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн дунд мэтгэлцээнийг зохион байгуулах боломжгүй болохоо Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз мэдэгдсэн тул баримтыг нягтлахаар зэхэж байсан FactCheck.mnGoGo.mniKon.mnTIME.mnUb.life мэдээллийн вебсайтууд нэгдэн цахим мэтгэлцээн зохион байгуулахаар санаачилжээ.

Иргэд, сонгогчид төрийг шууд удирдах хэрэгт оролцох, хууль дээдлэх, мэдэх эрхийг баталгаатай эдлүүлэх үүднээс редакцууд энэхүү нээлттэй хүсэлтээ Улсын Их Хуралд суудалтай, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч бүхий намуудад үүгээр хүргүүлсэн аж.

Сонгуулийн сурталчилгааны хугацаанд багтаан, 2021 оны зургадугаар сарын 7-ны өдрийн 19:00 цагаас тус мэтгэлцээнийг зохион байгуулахаар бэлджээ.

Нэр дэвшигчид Zoom Meeting-ээр өөрсдийн байгаа газраас оролцох бөгөөд нэр дэвшигчид өмнө нь МҮОНРТ-ээс танилцуулсан дүрмийн дагуу мэтгэлцээнд бэлдсэн байгаа тул тухайн сонгогдсон сэдвийн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөсөн байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!