Дуучин Мээдээ хамтлагийнхнаасаа хожуу гэр бүл зохиосон. Энэ тухайд тэрбээр “Хамтын амьдрал зохиохоос айдаг” гэх тайлбар өгч байсан удаатай. Гэхдээ мань эр айдсаа гээсэн үү, азанд найдсан уу ямартай ч гэр бүлийн амьдрал эхлүүлсэн л юмдаг. Гэсэн хэдий ч анхны амьдрал нь бүтэлгүйтэж, гэргий Р.Есүй нь охиноо тэврээд төрхөмдөө буцсан. Ингээд Мээдээ хоёр дахь амьдралаа зохиож, хоёр ч үрийн зулай үнэрлэсэн. Харамсалтай нь Мээдээ том охиндоо тэтгэмж өгөх нь битгий хэл уулздаг ч үгүй гэнэ лээ. Уг нь эцгийн үүргээ биелүүлэх л хэрэгтэй, эр хүн юм бол. Саяхны өдөр мань эр гэргийтэйгээ охиноо эрдмийн аянд нь хүргээд буцаж байхтай нь таарлаа. Тэрээр тун дажгүй харагдаж байсан шүү.
Өмнөх мэдээ
Дараагийн мэдээ