Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

МҮБХ-ны “ИХ ЭЕ” тавдугаар сарын 29-нд хуралдана

Монголын үндэсний бөхийн холбоо (МҮБХ)-ны Ээлжит бус “Их Эе” хурал 2021 оны тавдугаар сарын 29-ний бямба гаригт “Монгол бөхийн өргөө”-нд 11:00 цагаас болно.

Хуралд МҮБХ-ны дүрмийн 9.2.1-д зааснаар 256 төлөөлөгч оролцох аж.
1. МҮБХ-ны дүрмийн 9.2.2-д зааснаар улсын аварга, арслан, гарьд, заан цолтонгууд болон сонгуульт хугацаанд тэргүүлэгчээр ажилласан хүмүүс шууд оролцоно.

2. МҮБХ-ны дүрмийн 9.2.3-т зааснаар Бөх судлаач, зүтгэлтэн, жаяг дэгийн багийн гишүүд тус тусын бүрэлдэхүүнээр хуралдан зөвшөөрсөн тоонд төлөөлөгчөө сонгон оролцуулна.

3. МҮБХ-ны дүрмийн 9.2.4-д зааснаар аймаг болон хотын зэрэглэлтэй нийслэлийн алслагдсан дүүргээс 3 төлөөлөгчийг тухайн аймаг, хотын үндэсний бөхийн холбооны хурлаас сонгон оролцуулна.

4. МҮБХ-ны дүрмийн 9.2.5-д зааснаар Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг нэг аймгийн бөхчүүдийн хурлаас харцага цолтон нэг, начин цолтон 2, аймаг цэргийн цолтон 1 бөхийг сонгон оролцуулна.

5. МҮБХ-ны дүрмийн 9.3-д зааснаар “Их Эе”-ийн төлөөлөгч нь өөрийн оронд өөр хүнийг итгэмжлэлээ оруулахгүй.

Аймгуудаа төлөөлж оролцох 4 бөхийн нэр, аймгийн бөхийн холбооноос оролцох 3 төлөөлөгчийн нэрс болон сонгогдсон тогтоол, хурлын тэмдэглэлээ МҮБХ-ны Mubh.2021@gmail.com и- мэйл хаяг руу 2021 оны тавдугаар сарын 25-ны дотор ирүүлнэ үү. Дурдсан хугацаанд нэрсээ ирүүлээгүй аймгуудын төлөөлөл хуралд оролцох боломжгүй болно.

Бөх судлаач, бөхийн зүтгэлтэн, жаяг дэгийн багаас орох төлөөлөгчдийг 2021 оны тавдугаар сарын 26-ны өдрийн 17:00 цагаас “Монгол бөхийн өргөө”-нд хуралдаж сонгоно.

Ээлжит бус “Их Эе” хуралд бэлтгэх ажлын хэсгийн анхны хурал 2021 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 11:00 цагт болно.

Ээлжит бус “Их Эе” хуралтай холбоотой санал хүсэлтийг Mubh.2021@gmail.com и- мэйл хаягаар хүлээн авна.

Эх сурвалж: МҮБХ

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!