Амьдрал Мэдээ СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ

Мөнгөтэй компанийн түрэмгийллийг Монгол малчид сөрж зогслоо!!!

Уугуул малчин, уул уурхайнханы ХЭН нь энэ нутагт амьдрахыг төр нь шийдэх л үлдлээ.
Зөвхөн өнөөдрөөр амьдарна, зөвхөн мөнгө л хэрэгтэй гэж үзэж байгаа юм бол бүгдээрээ хүрз бариад дайрвал юу үлдэх вэ?
Нэг хэсэг нь баялгаа харийнханд тонуулахын төлөө, нөгөө хэсэг нь бэлчээр усаа авч үлдэхийн төлөө Монголчууд “зодолдож” эхэллээ. Дорноговь аймгийн Мандах сумын нутаг “Хошуун хонд ” бол малчдын бэлчээрийн гол нөөц. Өмнө нь нутгийн малчин энд хаваржааны газар авах гэсэн ч дундын худагтай, отрын бүс гээд сумаас нь өгөөгүй юм билээ. Ойр орчинд нь уул уурхай олширсноос нутгийн малчид төдийгүй хулан, зээр зэрэг зэрлэг амьтдад үлдсэн сүүлчийн онгон газар нь энэ болохоор арга ч үгүй. Бэлчээрээ ЦАГААН СУВАРГА-ын уурхайд алдаад ирж нутагласан малчин айл ч бий. Гэтэл энэ газарт “Түмэн айл инвест” гэх компанид нүүрсний ашиглалтын лиценз олгожээ. Өнгөрсөн намар гэнэт олон техник хэрэгсэлтэйгээр дайран орж ирсэн компанийг нутгийн малчид, сум орон нутагтайгаа нийлж 3 шөнө дараалан нойргүй тэмцэж байж хөөж гаргаж байсан. Хууль зүй Дотоод хэргийн сайд Х.Нямбаатараас ” саадгүй үйл ажиллагааг нь явуул” гэсэн бичигтэй том артай компани л даа. Тухайн үед нь очиход малчид” Намраар ирсэн болохоор бид бас ч гэж завтай үе таарлаа. Хавар ид мал төллөх үеэр ирвэл яана даа” гэцгээж байлаа. Энэ үгийг нь чөтгөр сонсчихжээ. Яг мал төллөхийг нь тааруулаад нэг л шөнө ороод иржээ. .Бүр газрыг нь ухаад эхэллээ. Малчдын эсэргүүцлийн өөдөөс тавихаар том биетэй залуучууд авчирахаа ч мартсангүй. НҮБ-аас гаргасан хүний эрхийн конвенцид “Хэнийг ч амжиргаанаас нь салгаж үл болно ” гэсэн заалт бий. Ингэж хүч түрэмгийлж, бараг зодож байгаад амжиргаанаас нь , хэдэн үеэрээ нутаглаж ирсэн бэлчээр уснаас нь салгаж болдог юм уу? Нутаг гэдэг Монгол хүний элэг зүрх, энэ бие, ирээдүй хойчийг тэр чигт нь багтааж байдаг юм шүү.
Нөгөө хүний эрх ярьж, хурал цуглаан, цаас цавуу үрж, төсвөөс цалин пүнлүү авч суудаг ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА-ынхан хаана байна вэ?
Малчдыг харуулж байгаад, том биетэй залуусаар хамгаалуулж байгаад хэдэн үеэрээ нүдний цөцгий мэт хайрлаж ирсэн газар нутгийг нь ухаж байхад тэднийг өмгөөлж хамгаалах ХҮН алга уу?
Ер нь энэ эцэг өвгөд энэ Монголын газар нутгийг бидэнд үлдээхдээ өөрсдтэй нь дайтаж явсан харийнханд ухуулаарай гэж үлдээсэн үү? эсвэл үеийн үед хамгаалж яваарай гэж үлдээсэн үү?
Төрж өссөн нутагтаа эзэн нь болж,малчин уламжлалаа хадгалж үлдсэн цөөхөн хэдэн малчдаа ингэтэл нь бүү зовоо!!
Эсвэл энэ нутагт чинь эзэн болсон малчид биш эзэрхийлиэн түрэмгийлэгч уурхайнхан амьдрах ёстой юм уу?
Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар аа талбай дээрхи суулт дээр гарч ирсэн шигээ уурхай малчин хоёрын тэмцлийн халуун цэг дээр очоод хараач.Тэгээд шийдээч!!
Сэтгүүлч Б.Отгон

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!