Амжилт Онцлох мэдээ Папараци Фото мэдээ

Мөсний гүнжийн үзэсгэлэнт зургууд

Саяхан Монголд тоглолтоо хийгээд буцсан мөсний “эздийн” гайхамшигт үзүүлбэрүүд одоо ч бидний сэтгэлд, нүдэнд тод харагдсаар байна. Тэр тусмаа Мөсний үзэсгэлэнт гүнж Камила Валерьевна Валиевагийн дүр төрх, харваас хүүхэд шиг цагаан цайлган нүдний харц, сэтгэл хөдлөл, хайр татам үйлдлүүд дэндүү дотно санагдуулна. 

Бусдыгаа бодвол өндөр, өсгөлүүн биетэй Камила бие галбир, зүс царай төгс хосолсон үзэсгэлэнт охин аж. Өөрийг нь л голцуу харах гэж ирсэн үзэгчдийг тэрбээр зөнгөөрөө мэдэрч, тайзнаа гарч ирэх бүрийдээ баяр хөөр, талархалд бүрэн автаж буй нь бэлхэнээ харагдсан. Цаанаа л нүдэнд дулаахан, бидний хэлдэгээр буянтай царайтай Камила монголчуудаас хамгийн их алга ташилт, цэцэг, бэлгэнд дарагдсан нь ойлгомжтой.

Тэрбээр 17 насандаа баймгүй их авьяастай, дэлхийг гайхшируулсан Татар охин юм.  Камила насанд хүрэгчдийн төрөлд гурван эргэлтийг дөрвөн давталттай хийсэн дэлхийн анхны тамирчин билээ. Мөн 2022 оны олимпын аварга,

  • 2022 оны Европын аварга,
  • 2020 оны Идэрчүүдийн дэлхийн аварга,
  • 2019, 2020 оны Идэрчүүдийн дэлхийн аварга,
  • 2021 Скейт Канада аварга,
  • 2021 Ростелеком Гран-Пригийн аварга,
  • 2021 Финландиа Тропигийн ялагч,
  • Оросын Холбооны Улсын Аваргын хошой мөнгөн медальт,
  • 272,71 оноогоор Нийлбэр онооны дэлхийн рекордыг эзэмшигч,
  • 90,45 оноогоор Богино үзүүлбэрийн төрлийн дэлхийн рекордыг эзэмшигч,
  • 185,29 оноогоор уран сайхны төрлийн дэлхийн рекордыг эзэмшигч билээ.

Камила “Манай зочид буудал хотын төвтэй ойрхон байсан учраас Сүхбаатарын талбайгаар хэсэгхэн зугаалах боломж гарсан. Анх удаа Монголд ирлээ. Одоогоор их зүйл харж чадаагүй байгаа ч гэсэн тайван сайхан сэтгэгдэлтэй байна. Магадгүй энд байх хугацаандаа илүү олон зүйлийг харах байх. Ирээдүйд дахиж Монголд ирэх байх гэж найдаж байна” гэсэн билээ. Харин Монголын үзэгчид цахим сүлжээнд түүний талаар эерэг сэтгэгдэл бичиж, тоглолтын үеэр ч тасралтгүй алга ташиж байлаа.

Эргэлт, хөдөлгөөн бүр нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байв. Түүний үзүүлбэрийн тал хэсэгт ая тасарсан ч тэр үзүүлбэрээ төгс гүйцэтгэлээ. Ингээд Камилагийн тоглолтын дараа 20 минутын завсарлага авч, хоёр дахь хэсгийг Камила дахин эхлүүлэв. Энэ удаа өөрийн хүсэлтээр үзүүлбэрээ дахин үзүүлэхийг хүсчээ. Учир нь Камилагийн эхний үзүүлбэрийн үеэр ая тасалдаж, тэрбээр зогсолтгүй бүжсээр дуусгасан ч Монголын алга нижигнүүлэн таших үзэгчдийг хүндлээд дахин мөсөн дээр гарахыг хүссэн нь энэ юм. Камила энэ өдөр хоёр үзүүлбэр үзүүлэх байсан бол ийнхүү гурван удаа түүнийг харах боломж бидэнд олдсон юм.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!