Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Наадмыг хийх эсэх талаар Засгийн газар хуралдаж байна

Үндэсний их баяр наадмыг цуцлах, хойшлуулах эсэхийг Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэнэ. Хуралдаан 10:00 цагт эхлэхээр тов зарлажээ.

 

УОК-ын ээлжит хуралдаан өчигдөр /2021.07.01/ үдээс хойш болж, Эрүүл мэндийн яамнаас оруулж ирсэн наадам хойшлуулах саналыг дэмжсэн билээ. Ингэхдээ коронавируст цар тахлын дэгдэлт өндөр, иргэдийн өвчлөл, нас баралт буурахгүй, мутацлагдсан вирус тархах эрсдэл байгаа зэргийг харгалзан үзэж, шаардлагатай тохиолдолд өмнө дурьдаж байсанчлан цахимаар зохион байгуулахаар төлөвлөсөн Үндэсний их баяр наадмыг цуцлах эс бөгөөс хойшлуулах шаардлага тавьж, санал гаргасныг хэлэлцээд, УОК-ын гишүүд дэмжсэн юм.

УОК-ын хуралдааны шийдвэрийг өнөөдөр Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдаанд танилцуулж, эцэслэн шийдвэрлэнэ.

Дэхийн улс орнуудад коронавирусний Дельта хувилбар эрчимтэй тархаж, Ковид-19-ийн гурав дахь давлагаа гарч байгаатай холбоотойгоор улс орнууд хязгаарлах арга хэмжээгээ эргээд чангатгаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлсэн.

Дэлхийн 90 гаруй улсад тархаад буй энэ Дельта хувилбараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадаадаас ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах саналыг ЭМЯ-наас УОК-т гаргасан ба эцсийн шийдвэрийг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар мөн шийдэх юм.

Тэрээр “Манай улс Япон руу илгээсэн 50 сорьцны 5 сорьцод гадаадаас зөөвөрлөгдсөн Дельта хувилбар илэрсэн бөгөөд эдгээр тохиолдлуудыг тусгаарласан тул дотоодод энэ хувилбар тархсан гэх үндэслэл байхгүй” гэсэн мэдээллийг өчигдөр өгсөн билээ.

 

 

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!