Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Наадмын дараа хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдөр боллоо.

Энэ удаагийн хуралдаан өргөтгөсөн хэлбэрээр болж Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, орон сууцжуулах хөтөлбөр, дулаан, эрчим хүч, усан хангамж, цэвэрлэх байгууламж, дагуул хот, “Богдхан төмөр зам”, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Төрийн байгууллагууд үе шаттайгаар хотын төвөөс гарч манлайлал үзүүлэх хэрэгтэй. Хотын захиргаа Яармаг руу нүүнэ. Энэ асуудал наадмын дараа шийдэгдэнэ. Хот төлөвлөлтийг хариуцан ажиллаж байгаа гэдэг агуулгаараа Барилга, хот байгуулалтын сайд үүн дээр манлайлал үзүүлнэ гэдгээ хэлсэн. Хамгийн асуудалтай, дэд бүтэцгүй газар дэд бүтцээ бий болгоод, Н.Тавинбэх сайдтайгаа асуудлаа ярилцаад яамаа гэр хороолол руу нүүлгэнэ” гэсэн юм.

Учир нь нийслэлийн түгжрэл тэг зогсолт хийх хэмжээнд байгааг хотын дарга тооцоо судалгаатай хэлсэн. Тухайлбал нийт тээврийн хэрэгслийн 54,1 хувь нь Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд оролцож байна. Түгжрэлээс үүдэн гарч байгаа шатахуун, цаг хугацааны зардлыг тооцож үзэхэд, 2020 онд 2,7 их наяд төгрөг буюу 1 тэрбум ам.долларын алдагдал улсаараа хүлээжээ. Энэ байдлаараа 2025 онд 24,3 их наяд буюу 8,5 тэрбум ам.долларын алдагдал хүлээхээр харагдаж байна

Автозамын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслүүд дунджаар 13 км цаг хурдтай хөдөлгөөнд оролцож байна. Оргил ачааллын үед 8,9 км цагийн хурдтай оролцдог. Дэлхийн стандартаар 13 км цаг гэдэг бол тэг зогсолт гэж нэрлэгддэг учир Улаанбаатар тэг зогсолт хийгээд байна. Дөрөвдүгээр сарын 9 буюу хөл хорио тогтоохын өмнөх өдөр тэг зогсолт болсон.

Гол автозамуудын даацыг 2010 онтой харьцуулахад 3 дахин хэтэрсэн.

Түгжрэлээс үүдэж алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна.

Нийслэлийн нэг иргэн өдөрт 2,5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрүүлж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!