Баяр наадмын үеэр буюу долдугаар сард албан байгууллагуудыг ес хоног амраахаар болжээ.
Тодруулбал, иргэд наадмын үеэр долдугаар сарын 10-18-нд буюу нийт ес хоног амарч, долдугаар сарын 24-ний бямба гарагт ажил цуглахаар боллоо.
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Үндэсний их баяр наадмаар 11-15-нд амрахаар заасан байдаг. Харин энэ жилийн тухайд долоодугаар сарын 16-нд баасан гарагт таарч байгаа тул тус ажлын өдрийг долдугаар сарын 24-нд шилжүүлж, долдугаар сарын 10-18-ныг дуустал амрахаар Засгийн газар шийдвэрлэжээ.
Ингэснээр баяр наадмын үеэр монголчууд 9-10 хоног амрах болж байна. Энэ хугацаанд хөдөлгөөний нягтаршлыг бууруулах, иргэдийг гэр бүлийн хүрээнд амрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж Эрүүл мэндийн сайд мэдээллээ.