Амьдрал Мэдээ Папараци Улс төр Фото мэдээ

“Нас бие гүйцээгүй мал хээлтүүлсэн бол малчныг нь 50 мянгаар торгох заалт оруулах гэж байсан”

 

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгууллаа. Энэ үеэр Б.Энхбаяр гишүүн “Ажлын хэсэг дээр лобби их орж ирдэг шүү. Яагаад гэвэл, Зөрчлийн хуулиар төрийн хяналтын чиг үүрэг хэрэгжүүлж байгаа байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээнд юуг зөрчилд тооцох уу, хэн шалгах уу, яаж шалгах уу гэдгийг тодорхойлж байгаа. Тиймээс ажлын хэсгийн гишүүнд хоёр зүйлд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Нэгдүгээрт, төрийн байгууллагуудын лоббиноос ангид байх хэрэгтэй. Төрийн нүдээр биш иргэдийн нүдээр харж хууль боловсруулаасай гэж хүсэж байна. Ажлын хэсэгт орсон хяналт шалгалтын чиг үүрэг хэрэгжүүлдэг төрийн байгууллагуудын төлөөлөл бүх асуудлыг л зөрчилд тооцож хянаж шалгах гээд байдаг шүү. Тэр жил хүнд хэлэхэд ичмээр зүйл оруулах гээд байхаар нь хасаж байсан. Ааруул, сүү хот руу тээвэрлэхэд аймгийнхаа Хүнс, хөдөө аж ахуйн хэлтэсээс зөвшөөрөл авах, аваагүй бол 50 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсныг хассан. Ариун цэврийн шаардлага хангаагүй тээврийн хэрэгслээр отор нүүдэл хийвэл 100 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсан. Бүр нас бие гүйцээгүй мал хэлтүүлсэн тохиолдолд малчныг нь 50 мянган төгрөгөөр торгох заалт оруулах гэж байсан. Ийм заалтыг оруулах гээд байдаг юм.

Хоёрдугаарт, Засгийн газраас өргөн барьсан төсөлд татварын байгууллагынхан өөрсдийнхөө зөрчлийг хяналтаас гаргасан байна. Татварынхан удаа дараа ийм лобби хийдэг. 2015, 2017 онд ингэж байсан. Яагаад өөрсдийнхөө зөрчлийг хасуулдаг вэ гэхээр “Энэ бол мэргэжлийн маргаан. Тиймээс бид хянуулахгүй. Өөрсдөө асуудлаа шийднэ” гэдэг. Үүний цаана авлига байгаа шүү. Татварынхан хэний асуудлыг зөрчилд тооцох, хэнийхийг нь мэргэжлийн алдаа болгох уу гэдгийн цаана авлига байгаа. Энэ асуудыг оруулж ирэх ёстой шүү. Монгол Улсад асуудлаа хянуулахгүй ганцхан байгууллага байж болохгүй. Тэгээд татвар давлаа гэж өөрсдийгөө шагнадаг. Энэ асуудал хэтэрч байгаа шүү. Тиймээс татварын байгууллагыг байранд нь тавиарай” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!