Н.Балжмаа хэмээх хөөрхөн бүсгүй People сэтгүүлээс зохион байгуулдаг “People Awards” наадмаар “Онцлох Онлайн бизнес эрхлэгч”-ээр зарлагдсан билээ. Тэгвэл өчигдөрхөн На.Балжмаа пэйжийн үүсгэн байгуулагч Н.Балжмаа онлайн сургалтынхаа төгсөгчдийн хонхны баярыг нижгэр сайхан тэмдэглэсэн байна. Н.Балжмаа онлайнаар бизнес эрхлэхээс гадна өөрийн мэдсэн сурсан туршлага болон онолын мэдлэгүүдээ нэгтгээд сургалт явуулдаг юм байна. Түүнээс улбаатай олон эмэгтэйчүүд, ээжүүд бизнесээ эхлүүлж, өдгөө өөр өөрийн салбартаа амжилтын гараагаа эхлүүлсэн. Ганц өөрөө подхийтэл баяжаад байхгүй бусдыгаа бас уриалан дуудаж, амьдралд хөлөө олоход нь, гарааны бизнес болоод онлайн туршлагаасаа хуваалцана гэдэг хэчнээн том буян билээ. Бурхан багшийн сургаальд ч мэдсэн, сурсанаа бусдад түгээнэ гэдэг хамгийн том буян гэдэг. Энэ ч утгаараа Монголын хамгийн том онлайн бизнес эрхлэгч Н.Балжмаа Монголынхоо эмэгтэйчүүддээ ихийг зааж өгсний баяраа өчигдөрхөн амжилттай сайхан тэмдэглэж, нэгэн дороо цуглан олон сайхан яриа, амжилт, бүтээлээсээ хуваалцсан байна.