Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

НДЕГ: Ахмадууд ваучер авах шаардлагагүй, тэтгэврийн данс руу сая төгрөгийг шилжүүлнэ

Тэтгэврийн зээлгүй байсан 238 мянган ахмадад нэг сая төгрөг хүртэлх дүнтэй үнэт цаасыг эзэмшүүлээд, тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх ажлыг эхлэх гэж байна. Үүнд 216 тэрбум төгрөг зарцуулагдах юм.

Иймд ахмадуудад нэг сая төгрөгийн үнийн дүн бүхий ваучерийг харьяа хороодоор нь дамжуулан урьдчилан тарааж эхлээд байгаа. Ваучер авах гэсэн иргэд хороодод оочер дараалал, бөөгнөрөл үүсгээд байна.

Тэгвэл энэ талаар НДЕГ-ийн хэвлэлийн ажилтан Э.Баасанжалба мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нэг сая төгрөг авах ахмадууд заавал үнэт цаас авах шаардлага байхгүй. Үнэт цаастай, цаасгүйгээс үл хамааран тэтгэврийн данс руу нь нэг сая төгрөгийг шилжүүлнэ” гэлээ.

Тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх ажил эхлэх учраас түүнээс наана ахмадууд банкинд дараалал үүсгэж, халдвар хамгааллын дэглэм алдах шаардлагагүй гэдгийг ийнхүү онцлон мэдээлж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!