Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Нийслэлд тарьсан мод хулгайд алдагджээ

Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр нийслэлд тарьсан гоёл чимэглэлийн модыг сугалж хулгайлан авч явсан хэрэг гарсан талаар мэдээллээ.

Тэрбээр “Энэбишийн өргөн чөлөөнд 220 ширхэг торхтой саванд гоёл чимэглэлийн мод тарих ажил өчигдөр эхэлж, нийт 150 торхонд монос 366, голт бор 384 ширхгийг тарьсан.

Тавдугаар сарын 30-ны 04:31 минут орчимд өндөр ургасан монос модноос нэг, голт бор гурван ширхгийг сугалан авч хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст мэдэгдэн хайж байна. Хотын ногоон байгууламийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал” хэмээн бичжээ.

Тэрбээр “Энэбишийн өргөн чөлөөнд 220 ш торхтой саванд гоёл чимэглэлийн мод тарих ажил өчигдөр эхэлж, нийт 150 торхонд монос 366 ш, голт бор 384 ш тарьсан.

Тавдугаар сарын 30-ны 04:31 минут орчимд өндөр ургасан монос модноос нэг, голт бор гурван ширхгийг сугалан авч хулгайлсан хэрэг гарсныг Баянгол дүүргийн цагдаагийн II хэлтэст мэдэгдэн хайж байна. Хотын ногоон байгууламийг нэмэгдүүлэхэд иргэн бүрийн оролцоо чухал” хэмээн бичжээ.

ЗӨРЧЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ8.6 дугаар зүйл. Хулгайлах1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

ЭРҮҮГИЙН ХУУЛЬ17.1 дүгээр зүйл.

Хулгайлах

1.Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 5 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Санал болгох

БГД-ийн төлөөлөгч Б.Ууганцэцэг гэр бүлийн маргаанаас болж нөхрөө хутгалсан хэрэг гарчээ

uuganaa90

Хотын дарга Х.Нямбаатарыг огцруулахыг шаардсан өргөдөлд 19820 хүн гарын үсэг зураад байна

uuganaa90

НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах бичигт 32 төлөөлөгч гарын үсэг зурж, Баасан гарагт хэлэлцэхээр болжээ

uuganaa90

НЗД-ын орлогч Д.Бадарсан “Туулын хурдны зам”-ыг эсэргүүцэж байгаа тул ажлаа өгөхөөр болжээ

uuganaa90

Б.Цогтгэрэл ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярыг АТГ-т өглөө

uuganaa90

МАН-ын Бага хурал маргааш хуралдаж шинэ Ерөнхий сайдыг тодруулна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!