Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Нийслэлд 160 тохиолдол батлагдсаны 19-ийнх нь халдвар авсан эх уурхайг тогтоохоор ажиллаж байна

Коронавируст халдварыг илрүүлэхээр сүүлийн хоногт улсын хэмжээнд хийсэн шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа.

ХӨСҮТ-ийн дэд захирал Э.Тэмүүлэн “Сүүлийн хоногт 24,482 хүнд хийсэн коронавирусийн халдвар илрүүлэх шинжилгээний явцад 160 хүнээс халдвар илэрсэн. Ингэснээр нийт халдварын тоо 4,658 болж байна.

Сүүлийн 24 цагт гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээгүй. Дотоодын халдварын 160 тохиолдол бүгд Улаанбаатарт бүртгэгдлээ.

Шинээр батлагдсан 160 тохиолдлын 141 нь халдвартай хүмүүсийн ойрын хавьтлууд бол 19 хүний халдварын эх уурхайг тогтоохоор ажиллаж байна.

Халдварын эх уурхайг нь тогтоож байгаа хүмүүсийн оршин суух хаяг:

  • БЗД-ийн 4, 14, 26 дугаар хороо,
  • БГД-ийн 7 дугаар хороо,
  • СБД-ийн 11, 12 дугаар хороо,
  • СХД-ийн 3, 8, 25, 37 дугаар хороо,
  • ХУД-ийн 20 дугаар хороонд байна.

Сүүлийн хоногт 84 хүн эмчлэгдэн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 3,296 боллоо. 

Өнөөдрийн байдлаар нийт 1,284 хүн эмчлүүлж байгаагаас биеийн байдал нь хөнгөн 1,138 хүндэвтэр 136, хүнд 7, нэн хүнд 3 хүн байна.

Халдварын нөхцөл байдал өдөр ирэх тутам хүндэрч байгаа. Тиймээс иргэд минь халдвар хамгааллын дэглэмээ чанд сахиж мөрдөх хэрэгтэй байна” гэв.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!