Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Нийслэлийн таван дүүргийн 21 байршил дахь 10.22 га газрыг тохижуулахаар боллоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар нийслэлийн таван дүүргийн 21 байршил дахь 10.22 га газрыг нийтийн эдэлбэр газарт бүртгэж, тохижуулахаар боллоо.

Үүнд:

  1. Баянзүрх дүүрэгт гурван байршилд 0.48 га
  2. Сонгинохайрхан дүүрэгт нэг байршилд 0.11 га
  3. Хан-Уул дүүрэгт есөн байршилд 2.34 га
  4. Чингэлтэй дүүрэгт гурван байршилд  0.36 га
  5. Багануур дүүрэгт гурван байршилд 6.48 га талбай багтаж байгаа юм.

Нийслэл хотод шилжин суурьшилт нэмэгдэхийн хэрээр барилгажилт эрчимжиж, хотжилт дагасан хүндрэл бэрхшээлүүд нэмэгдсээр байна.

Иргэдийн эрүүл, аюулгүй, тав тухтай  амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор нийслэлийн нийтийн эзэмшлийн амралт зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нийтээр зүй зохистой ашиглах, хамгаалах, шинээр ногоон байгууламж, амралт зугаалгын талбайг нэмэгдүүлж нийтийн эдэлбэрт авч ашиглалт хамгаалалтыг эзэнжүүлэх зайлшгүй шаардлага үүсээд байгаа юм. Тиймээс Нийслэлчүүдийн өмнө тулгамдаад байгаа энэхүү шаардлагад нийцүүлэн дээрх байршлуудыг бүртгэж, барилга барих зөвшөөрөл олгохгүй байх Нийслэлийн Засаг даргын саналыг дэмжлээ.

Нийслэлийн ИТХ-аас амралт зугаалга, биеийн тамирын зориулалтаар тохижуулах талбайг хамгаалалтад авч, тохижилтын ажлыг жил бүр хийдэг. Тухайлбал, 2019 онд 32 байршлын 57.66 га, 2020 онд 38 байршлын 130 га газрыг нийтийн эзэмшлийн эдэлбэр газраар тогтоон, тохижуулсан байдаг.
 

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!