Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 93.2% нь COVID-19-ийн эсрэг вакцинд хамрагдаад байна

Өчигдөр улсын хэмжээнд 50,855 хүн коронавирусийн эсрэг вакцины нэг болон хоёрдугаар тунгаа хийлгэжээ.

Монгол Улс долдугаар сарын 1-н гэхэд нийт хүн амын 60 хувийг буюу 18-аас дээш насны 2,067,292 иргэнээ дархлаажуулахаар төлөвлөсөн.

Тэгвэл өнөөдрийн байдлаар вакцинд хамрагдах ёстой зорилтот бүлгийн иргэдийн 74.3 хувь буюу 1,536,715 хүн вакцинд хамрагдаад байна.

Харин 30.3 хувь нь буюу 627,908 хүн вакцины бүрэн тунгаа аваад байгаа юм.

Улаанбаатар хотын хувьд 888,354 хүн вакцины эхний тунгаа хийлгэсэн бол орон нутагт 648,361 хүнийг дархлаажуулжээ.

Тодруулбал, нийслэлийн 18-аас дээш насны хүн амын 93.2 хувь нь вакцины эхний тунд хамрагдсан бол 473,941 буюу 49.7 хувь нь вакцины бүрэн тунгаа хийлгэсэн байна.

Улаанбаатар хотын дархлаажуулалтын цэгт вакцин тариулах гэж очоод тодорхой шалтгааны улмаас буцсан иргэд Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, УХТЭ, УГТЭ-т очиж вакцинд хамрагдах боломжтой гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!