Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

НМХГ: Имарт худалдааны төвд 1.5 сая төгрөгийн торгууль ноогдууллаа

Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нэр бүхий иргэний гомдлын дагуу Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах Имарт худалдааны төвийн салбарын захирлыг байлцуулан 2021 оны дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хэмжил зүйн хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар тус төвийн ажилтан 1 кг нь 16,600 төгрөгийн усан үзмийг дутуу жинлэж савласан баримтаар тогтоогдсон. Тус төвөөс зөрчлийг газар дээр нь арилгуулж, дахин жинлэн савлаж худалдаасан байна. Иймд хэмжлийг буруу хийсэн, дотоод хяналтыг хангалтгүй Скай хайпермаркет ХХК-ийн Хан-Уул дахь салбарт “Зөрчлийн тухай” хуулийн дагуу 1,500,000 төгрөгийн торгууль ноогдууллаа.

Цаашид иргэдэд сэрэмжлүүлэхэд савласан бүтээгдэхүүн худалдан авахдаа савласан бүтээгдэхүүний цэвэр тоон хэмжээг тухайн худалдааны төв, дэлгүүрийн “ХЯНАЛТЫН ЖИН” дээр шалгаж авах нь зүйтэй гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

дотор гэх мэтийн зураг байж болно

дотор гэх мэтийн зураг байж болно

зогсож байна, жимс болон дотор гэх мэтийн зураг байж болно

нэг буюу түүнээс олон хүн болон дотор гэх мэтийн зураг байж болно

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!