“Хайраар бүтээв” нэртэй урилгаа “Номин”-гийн Ш.Баярсайхан, О.Ганчимэг нар өнгөрсөн жил тарааж, “Тэрэлж Зочид буудал”-д тусгай, чанга хатуу хамгаалалт дор нижгэр хуримаа хийсэн билээ. Тэд “Номин” компаниа үүсгэн байгуулсан 30 жилийн ойн хүрээнд мөнгөн хуримаа ч ийнхүү хийсэн юм.
Тэд дөрвөн хүүхэдтэй аж. Баярсайханы Энх-Эрдэнэ, Баярсайханы Эрдэнэбат, Баярсайханы Эрдэнэ, Баярсайханы Энэр хэмээн урилга дээрээ хүүхдүүдийнхээ нэрсийг бичжээ.
Эрхэсийн цэнхэр тэнгэр нь Номин
Илбийн цэнхэр зэрэглээ нь Номин
Эхний цэнхэр цэцэг нь Номин
Энхийн цэнхэр хадаг нь Номин
Миний эх орон Номин Эрдэнийн билээ
Бид хоёрын хайр нь Номин Эрдэнийн ерөөлтэй билээ хэмээн урилга дээрээ өгүүлсэн нүд, уруул, чих баясгам байсныг нуух юун.
Өмнөх мэдээ