АН-ын бүлгийн гишүүд өлсгөлөн зарлаад 7 дахь өдөр нь болж байна. Гишүүд нойтон өлсгөлөн зарлаж буй бөгөөд зөвхөн ус ууж буй юм.
Тэгвэл тэднийг 103-ын эмч нар очиж үзэхэд нууцаар хоол идэж байсан илэрчээ гэх мэдээлэл өнөөдөр нийгмийн сүлжээнд тарсан. Үүнтэй холбоотойгоор, Нийслэлийн түргэн тусламжийн төв УИХ дахь АН-ын бүлэгт албан бичиг хүргүүлжээ.
Энэхүү албан бичигт “Тус төв нь нас харгалзахгүй нийслэлийн бүх иргэдэд үйлчилгээ үзүүлдэг. Эрх зүйн зохицуулалтаараа өлсгөлөнг харъяа дүүргийн эмнэлэг хариуцан ажилладаг. Манай төвд Д.Батхишиг нэртэй эмч ажилладаггүй” хэмээн мэдэгджээ.
