Олон нийтийн сүлжээгээр нэг удаагийн амны хаалтыг халуун усанд хийхэд туузан хорхой гарч байгаа бичлэг цахим орчинд тархсан. Нэг удаагийн амны хаалт зарагдаж буй үнээсээ шалтгаалаад чанар яригддаг. Гэвч амны хаалтанд манайхаас баталгаа өгдөггүй байна. Иргэдэд зарим нэгэнд харшил өгч, нүүрээр юм гарах тохиолдол ч гарсан. Ийнхүү амны хаалтны асуудлаар МХЕГ-аас тодруулахад “Маскыг лабораторид шинжлүүлж байгаа, хариу гарахаар нэгдсэн журмаар мэдээлэл хийнэ” хэмээн мэдэгдлээ.