Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Нэг хоногийн дотор ДӨРВӨН аймагт COVID-19-ийн халдвар шинээр бүртгэгдлээ

COVID-19-ийн халдвар Улаанбаатар хотоос долоон аймагт зөөвөрлөгдсөн талаар бид өмнө нь мэдээллэсэн.

Тэгвэл өнгөрсөн нэг хоногт буюу гуравдугаар сарын 22-ны өдөр шинээр дөрвөн аймагт коронавирусийн халдварын тохиолдол батлагдлаа. Үүнд:

  • Булган аймгийн Могод суманд очоод, буцсан нэг иргэн коронавирусийн халдвартай нь батлагдав.
  • Дархан-Уул аймагт 3иргэнээс халдвар илрэв. Эдгээр иргэн Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлээд ирсэн байжээ.
  • Увс аймагт очсон нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн байна. Тус иргэн мөн “Сэмжид Хужирт” сувилалд амраад иржээ.
  • Өвөрхангай аймгийн “Сэмжид Хужирт” сувилалд эмчлүүлсэн 50 хүнээс шинжилгээ авахад 14хүний хариу сул эерэг гараад байна.

Одоогоор Өвөрхангай аймгийн сувилалд гараад буй халдварын эх уурхайн талаар ЭМЯ мэдээлээгүй байгаа ч “Сэмжид Хужирт” амралттай холбоотой ийнхүү гурван аймагт халдвар бүртгэгдэв.

Ийнхүү хоёрдугаар сарын 23-ны өдөр Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг бууруулж, Улаанбаатар хотоос орон нутаг руу гарах хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нд нээснээс хойш COVID-19-ийн халдвар Монгол Улсын 13 аймагт бүртгэгдлээ.

Гэхдээ УОК хөл хорионы дэглэмийг чангатгах тухай эрдэмтэд болон ЭМЯ-ны саналыг хүлээж авалгүй гамшгийн зэрэглэлийг “Улбар шар” түвшинд хэвээр үлдээгээд байгаа билээ.

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!