Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Нэг цэрэгт эрсдэл үүсэх бүрд Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй”

Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар байгуулагдаад 100 дахь хоног нь болж байна. Ажлаа авсан цагаасаа сэтгүүлчдэд нээлтттэй байхаар зарласан. Тиймээс яг одоо 37 сэтгүүлчтэй нээлттэй ярилцаж байна.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:

-Шат шатандаа хариуцлага тооцдог механизм руу явах ёстой. Өмнөх Засгийн газрын асуудал шууд Шадар сайдын асуудал байсан гэж боддоггүй. Өргөө амаржих газар, тухайн салбарын менежерийн асуудал. Хариуцлага хүлээж байгаа нь зөв. Гэхдээ наанатай цаанатай хандаж явах ёстой гэсэн хувийн байр суурьтай. Цэргийн амь нас эрсдэж байгаа нь маш хүнд зүйл мөн. Гэхдээ нэг цэрэгт эрсдэл үүсэх бүрт Батлан хамгаалахын сайд огцорч болохгүй. Дэлхийн аль ч улсад ийм зүйл байхгүй. Ийм тогтолцоо руу орж, Засгийн газар хөнгөхөн, сайд нар нь хөнгөхөн, үлээхэд хийсээд уначих байдалд хэт автаж болохгүй

Наадам тэмдэглэхийн тулд иргэн бүрийн хичээл зүтгэл чухал

-100 жилийн ой, сайхан наадмаа хийхийн төлөө ажиллаж байгаа. Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо тэмдэглэхийн тулд иргэн бүрийн хичээл зүтгэл хэрэгтэй юм.

ЦАР ТАХЛЫН НӨЛӨӨ АРИЛАХГҮЙ БОЛ ТАТВАР, ХҮҮХДИЙН МӨНГӨ ЗЭРГИЙГ ОН ДУУСТАЛ ҮРГЭЛЖЛҮҮЛЖ МАГАДГҮЙ

-Зөвхөн татвартай холбоотой асуудал биш. Тог цахилгааны хөнгөлөлт, хүүхдийн мөнгө зэрэг асуудлууд бий. Үүнд эрсдэлийн үнэлгээ хийж байна. Цар тахлын нөлөө гүйцэд арилахгүй бол энэ арга хэмжээг он дуустал үргэлжлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Гэхдээ энэ төсөв дээр асар их хэмжээний эрсдэл учруулж болзошгүй, бидний тооцож байгаагаар вакцинжуулалт хурдан яваад эдийн засаг сэргээд одоо байгаа эдийн засгийн нөхцөл байдлын үзүүлэлт сайжирвал өөр. Статистик мэргэжлийн байгууллагууд дүгнэлтээ гаргах байх. Мэдээж энэ нь тухайн үеийн эдийн засгийн үзүүлэлт, тохиолдлын тоо, вакцинжуулалтын хурд, цар тахлын нөхцөл байдлаас шалтгаална.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!