Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Нэг эмч, нэг сувилагчид 1500-2000 хүн ноогддог

Эрүүл мэндийн яам, ДЭМБ-ын төлөөллүүд дүүргүүдийн штаб болон нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлгүүдийн нөхцөл байдалтай танилцаж тэдэнд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн заримыг нь газар дээр нь шийдвэрлэжээ.

Эмч ажилчдын зүгээс нэн тэргүүний ээлжинд эмнэлгийн орны асуудал болон хүний нөөцийн дутагдалд орж байгааг холбогдох албаныханд уламжиллаа. Тодруулбал, БГД-ын хувьд нэг эмч, нэг сувилагчид 1500-2000 хүн ноогддог бол тухайн эмч өдөртөө 38-104 батлагдсан болон түүний ойрын хавьтлуудад тусламж үйлчилгээ үзүүлж ажиллах шаардлагатай болдог байна. Энэ ч үүднээс ачаалал ихсэж иргэдэд очих тусламж үйлчилгээ цагтаа хүрэхгүй байх асуудлууд гардаг.

Мөн иргэдийн зүгээс коронавируст халдвараар батлагдсан л бол эмнэлэгт хэвтэн эмчийн хяналтанд байхыг хүсч ханддаг нь ачааллыг улам нэмэгдүүлдэг талаар хэлж байлаа. Харин ЭМЯ-ны ажлын хэсгийн зүгээс орны нөөцийг нэмэгдүүлэхээр тасралтгүй ажиллаж бэлтгэл ажлыг хангаж байгааг хэллээ. Мөн резидент эмч нарыг дайчлан эмч нарынхаа ачааллыг багасгахаар нэмэлт судалгаа хийж ажиллаж байгаа гэнэ.

Өнгөрсөн 7 хоногт 648 резидент эмчийг талбарт дайчлан ажлуулсан бөгөөд 850 гаруй нэмэлт орыг гаргажээ. Дахин Баянхошууны амбулаторт 300, БЗД-т 50 ор нэмэлтээр гаргахаар нөөцийг судлаж орыг нэмэгдүүлэх бэлтгэл ажил явагдаж байгааг мөн хэллээ.

Харин ДЭМБ-ын зүгээс эмнэлэгүүдэд нэн шаардлагатай хүчилтөрөгчийн аппараттай ор, түргэчилсэн оношлуур, телемедециний техник тоног төхөөрөмийн дэмжлэг үзүүлж шаардлагатай зөвлөмжийг цаг тухай бүрт нь хүргэж ажиллаж байгаа гэлээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!