Мэдээ Онцлох мэдээ Улс төр

Нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын даргаас огцруулж, Х.Нямбаатарыг сонгож магадгүй байна 

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчид өнгөрсөн гуравдугаар сард /2024.03.11/ хуралдаж, УИХ-ын 2024 оны сонгуулиар Нийслэлийн МАН-ын хорооны штабын даргаар Хотын дарга асан Д.Сумъяабазарыг сонгож, ерөнхий менежерээр Хотын дарга Х.Нямбаатарыг ахлуулах шийдвэрийг гаргасан талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл УИХ-ын сонгуулийн нэр дэвшигчдийг тодруулахын өмнө Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазарыг уг албан тушаалаас нь огцруулах тохироох хийгээд байгаа гэх мэдээлэл байна.

Д.Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаас нь огцруулах хурал энэ долоо хоногийн Баасан гараг /2024.05.17/-т болж магадгүй байна. 

Тодруулбал,“Ногоон автобус”-ны хэргийг хянан шалгах түр хороог сонгуулийн өмнө хуралдуулж амжихгүй болоод байсан ч тус ажлыг шуурхайлж, улмаар Хотын дарга асан Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нарын 98 хүнийг гэрчээр дуудахаар болсон талаараа “Ногоон автобус”-ны хэргийг хянан шалгах түр хорооны дарга Ж.Бат-Эрдэнэ өчигдөр  /2024.05.14/ мэдээлсэн.

Тэгвэл энэ нь учиртай аж. Тодруулбал, хотын даргын суудлаа “Ногоон автобус”-ны асуудлаас болж өгсөн Д.Сумъяабазарын нэр хүнд нийслэлд унаж, энэ ч утгаараа ирэх зургаадугаар сард болох УИХ-ын сонгуулийг түүгээр удирдуулбал амжилт гарахгүй гэж МАН-ын удирдлагууд үзжээ. Тиймээс хянан шалгах түр хорооны хурлаар “бай” хийж, түүнийг огцруулахаар болсон гэдгийг эх сурвалж мэдээллээ.  Харин  түүний оронд Хотын дарга Х.Нямбаатарыг сонгох аж. Энэ нь “МАН гишүүддээ хариуцлага тооцож чаддаг” гэдгийг харуулж, нийслэл дэх МАН-ын нэр хүндийг өсгөж, улмаар ирэх УИХ, Орон нутгийн сонгуульд МАН нийслэлд цөөнгүй суудал авах боломж гэж үзжээ. 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!