Сонгуулийн ерөнхий хорооны шийдвэрийг эсэргүүцэн, АН-ын бүлгийн зарим гишүүд тавдугаар сарын 5-ны оройноос эхлэн төв талбай дээр нойтон өлсгөлөн зарлаж буй. Тэд тараагүй бөгөөд тэмцлээ ийн долоо дахь өдрөө үргэлжлүүлж байна.
Өчигдөр өлсгөлөн зарлаж буй С.Ганбаатрын охин аавыгаа эргэж ирсэн бол өнөөдөр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн эхнэр, охидтойгоо талбай дээр ирж, уулзжээ.