Амьдрал Мэдээ Онцлох мэдээ СЕНСАЦИ Улс төр

Н.Ганибал гишүүний сууж явсан машин осол гаргаж, бэртсэн хүүхэд хүндэвтэр байна гэв үү⁉️

 

УИХ-ын гишүүн Н.Ганибалын сууж явсан “Nissan patrol” маркийн автомашиныг жолоодож явсан иргэн Р нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар хот руу зорчиж явахдаа зам тээврийн осол гаргасан талаар мэдээлэл гараад буй.
Ослын улмаас Toyota маркийн автомашинд зорчиж явсан бага насны хүүхэд болон жолооч нь бэртэж, аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдсэн байна.

Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар, 2022 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумаас Улаанбаатар чиглэлд буюу аймгаас төвөөс 90 км-н зайд зорчиж явсан жоллоч “Ч” унаж явсан Nissan patrol y62 марк-н автомашин жолооч “Ц” унаж явсан toyota hilux марк-н автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол гарсан. Ослын газар дээр Мөнххаан сумын эрүүл мэндийн төвийн эмч нар очиж ажилласан бөгөөд тус зам тээврийн ослоос үүдэн хүний амь нас эрсдээгүй toyota hilux марк-н автомашинд сууж явсан 1 зорчигчийн биеийн байдал хүндэвтэр байна гэдгийг мэдээлж байна.

Ослын шалтгаан нөхцлийг тодруулахаар шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж.
Ослын талаар бид тодруулж байгаа бөгөөд эргэн мэдээлэх болно.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!