Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

Н.Гарамханд: Халуун хайртай байсан хүнээсээ салах шийдвэрийг гаргатал маш олон асуудал тулгарсан байж таарна

Амьдрал баян, бас таашгүй. Нэгэн цагт нуур нугас болж явсан хүнээ нөгөө цагт танихгүй мэт өнгөрөх үе амьдралд бий гэдэг. Үнэхээр ч салсан, нийлсэн хүмүүс амьдралд байх л асуудал болж. Ганцхан хүнийг насан үүрд хайрлана гэж баймгүй тухай ч ярих нь энгийн асуудал болжээ.
Зураг дээрээс А.Сүхбат, Н.Гарамханд нарын эхнэр, нөхөр байх үеийг та харж байна. Дундаасаа хоёр хүүтэй тэдний амьдралыг ажин түжин байсан л гэх. Н.Гарамхандтай байхдаа бас нэг эхнэрээсээ нэмээд хоёр хүүхэдтэй болж, арга ядахдаа залуу бүсгүй амьдралаа бодсон гэх юм билээ. Өдгөө А.Сүхбат өөр нэгэн гэргийтэйгээ амьдрал ахуйгаа өөд татсан шиг монгол сийлбэртэй авдар юугаар гэрээ тохижуулж явааг зургаас харж болно. Харин Н.Гарамхандын тухайд дээл хувцсаа оёж, фитнессийн багшаа үргэлжлүүлэн хийсээр буй. Тэрбээр манай People сэтгүүлд 2019 онд өгсөн ярилцлагадаа А.Сүхбатын талаар ингэж ярьж байжээ.
“Тэгэлгүй яах вэ. Гэхдээ тэр зөвхөн миний шийдвэр байсан. Мэдээж анх хориглож байсан. Миний охин энэ чинь ийм хүн шүү дээ, болж байна уу гэж л байсан. Тухайн үед би чинь өөрөө аймаар хайртай, бид хоёр чинь нуур нугас байсан болохоор манай хүн шууд л намайг гуйж авсан. Анх манайд орж ирээд л аав, ээжийг маань шууд “Аав, ээж” гэж дуудсан. Учрах ёстой хүмүүс учирна гэдэг шиг цаг хугацаа, тохироо нь бүрдсэн байх гэж боддог. Бүх зүйл их хурдан болсон. Хүмүүсийн юу гэхийг ч сонсоогүй. Тэр бүхэн миний гаргасан шийдвэр болохоор гомдоод байх ч шаардлага байхгүй.
Өнгөрсөн хугацаанд маш их зүйлийг тэвчиж, ойлгож байсан. Арван жилийн хугацаанд юу эсийг үзэх вэ дээ. Олон асуудал байсан, их ч удаан бодсон. Зөв үү, буруу юу, үүнээс цааш яах ёстой вэ гэж бодсон л доо. Гэхдээ гэр бүлийн харилцаа тогоон дотроо байх ёстой. Түүнээс биш ингээд, тэгээд, тэгж гомдоогоод гэж ярих нь утгагүй. Одоо бол бид үр хүүхдийнхээ төлөө хичээх ёстой юм. Эх нь эх шиг, эцэг нь эцэг шиг ээж, аавынхаа үүргийг тэнцүү гүйцэтгээд явж байвал боллоо. Надад гомдож, туних зүйл байхгүй. Яагаад гэвэл энэ миний хийсэн сонголт. Би өөрөө маш хайрлаж, дурлаж, үнэхээр хайртай болж байж суусан. Халуун хайртай байсан, тэр гоё мэдрэмжийг авч байсан хүнд энэ шийдвэрийг гаргатал маш олон асуудал тулгарсан байж таарна.
Мэдээж хүний амьдрал баялаг шүү дээ. Насны бөгсөнд цайгаа хувааж уух хань ижилгүй байвал эмэгтэй хүн хэцүү. Гэхдээ энэ бол цаг хугацааны асуудал. Надад хоёр сайхан хүү байна, хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх, сэтгэл зүйн хувьд эрүүл байлгахын тулд одоохондоо хүнтэй суухад арай эрт байна. Дээрээс нь энэ шийдвэрийг гаргахад нэлээн бодсон. Мөн намайг хайрлах, хүндлэх хүнийг зөв сонгох хэрэгтэй. Сонголт маш бодууштай л болчихоод байна шүү дээ. Нэртэй, төртэй хүний эхнэр, маш хариуцлагатай эзэгтэй байсны хувьд тохирох хүн нь гарч иртэл цаг хугацааны асуудал байх аа. Мэдээж тэр сайхан хүн гарч ирвэл хань ижил болоод л явах байлгүй дээ, хүн л юм чинь. Түүнээс биш би ийм хүний эхнэр байсан, хэзээ ч хүнтэй суухгүй гэж хэлж болохгүй байх. Хэзээ ч гэдэг үгийг бүү хэл гэдэг дээ. Тэгээд ч хүүхдүүд маань жаахан том болог, ээж, аав хоёр маань яг яагаад салах болсон юм бол гэдгийг ойлгодог, зөв талаас нь харж, хүндэлдэг болох цаг хугацааг хүлээх хэрэгтэй байна” гэсэн юм. Зөвхөн зах зухаас нь дурьдахад ийм байна. Өөр олон ч зүйлийг ярилцаж байлаа. Амьдрал баян шүү дээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!