Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Н.Номтойбаяр: Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна

УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон ялын хугацаа дуусгавар болж, өнөөдөр (2021.04.01) хорих ангиас суллагдлаа.

Тэрбээр өөрийн цахим хуудаснаа “Та бүгд сайн байна уу. “Улс төрийн хөл хорио”-нд 307, ажилласны шагналд +57 хоног авч, хилс ялыг шоронд дуусгав. Надад итгэсэнд БАЯРЛАЛАА. Таны зөв гэдгийг би удахгүй батална. Би Та бүгдийн адил сураггүй болсон шударга ёс, шуналгүй, өсгүй, ёс зүйт улс төрөөр маш их цангаж байна” гэжээ.

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд Хан-Уул дүүрэгт бие даан нэр дэвшин өрсөлдөж байхдаа ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт анхан шатны шүүхээс ял оноосон байдаг.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхээс түүнд 5.5 жилийн ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаатай хассан юм.

Улмаар давж заалдах шатны шүүхэд хандсан ч шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн бол Улсын Дээд шүүхээс УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярт оноосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг багасгаж, нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жилийн хорих ял болгон өөрчилсөн билээ.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!