Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Н.Түвшинбаярын өмгөөлөгч: Н.Түвшинбаяр Э.Энхбат начны биеийн байдалд сэтгэл зовнисон байдалтай байна

Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга, MYOX ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр дотны найз, улсын начин Э.Энхбатыг зодсон хэрэг гарсан.

Э.Энхбатын биеийн байдал хүнд хэвээр унтуулга хийлгэсэн байдалтай хэвтэн эмчлүүлж байсан бөгөөд өнөөдөр /2021.04.12/ 12:00 цагт Hunnu air компанийн онгоцоор БНСУ руу авч явсан.

Э.Энхбат начны эмчилгээний зардалд ард түмнээс хандив цуглуулж байгаа билээ. Мөн Н.Түвшинбаяр аваргын зүгээс ямар нэгэн дэмжлэг үзүүлсэн эсэхийг Н.Түвшинбаяр аваргын өмгөөлөгч Л.Данзанноров “Өнөөдрийн тусгай нислэгийн зардалыг төлсөн. Мөн БНСУ – д очоод хэвтэн эмчлүүлэх тул эмчилгээний зардлын урдчилгааг эмнэлэгийн дансанд нь байршуулсан. Хоёр талын ар гэр хоорондоо холбоотой байгаа. Цаашид ч шаардлагатай эм, эмчилгээний зардлуудыг төлнө. Н.Түвшинбаяр аваргын тухайд Э.Энхбат начны биеийн байдалд сэтгэл зовнисон байдалтай байна” гэсэн мэдээлэл өгсөн байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!