Мэдээ ЯРИЛЦЛАГА

Н.Төгсцогт: Дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна

Сонирхогчийн боксын олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, мэргэжлийн боксын IBO холбооны дэлхийн аварга МУГТ Н.Төгсцогт ирэх наймдугаар сарын 3-нд хийх тулааныхаа талаар мэдээлэл хийлээ.

Гавьяат тамирчин Н.Төгсцогт хэлэхдээ:

“Миний зорилго бол мэргэжлийн боксын бүх бүсийг авах. Одоогоор “Верон” брэндтэй нэг жилийн хугацаатай гэрээ байгуулаад байна. Би сүүлийн дөрөв таван жил бүс авч дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдөх зорилт тавин тулалдсан. Мэргэжлийн тамирчин хүнд том жижиг, хүнд хөнгөн тулаан гэж байдаггүй. Бүгд бие махбод эрүүл мэндээрээ дэнчин тавьж хийдэг тулаан шүү дээ.

Саяхан VENUM хэмээх спортын брэндтэй албан ёсоор нэг жилийн гэрээ хийсэн. Тус брэндээс миний тулаанд зориулж, бээлий, хувцас хэрэглэлийг тусгайлан хийж өгч байгаа. Сүүлийн дөрвөн жил олон нийтээс, хэвлэл мэдээллээс хол байсан. Учир нь өөрийн зорилгодоо хүрч, дэлхийд хүлээн зөвшөөрөгдмөөр байна.

Би дараагийн тулаанаа энэ наймдугаар сарын 03-нд хийнэ. Тиймээс тулаанаас өмнө амрахаар эх орондоо ирээд байна. WBC-ийн бүсийн төлөөх тулааныг Гарри Расселтай хийнэ. Хэрвээ Гарри Рассел миний тулааны саналыг хүлээн аваагүй тохиолдолд түүний бүсийг хураана. Тиймээс бүсээ хамгаалж надтай тулалдахаас өөр аргагүй.


АНУ-д бэлтгэл хийх, Монголд бэлтгэл хийх маш их ялгаатай. Би дэлхийн тамирчдыг бэлтгэж байгаа тэр аргад суралцая гэж очсон. Одоо дөнгөж 60-70 хувьтай л суралцаж байна. Боксчин болох бол миний таван настайгаас эхэлсэн мөрөөдөл.” гэв. Дэлхийн тавцанд Монголынхоо нэрийг дурсгаж, Монгол гэж хэлүүлэх хамгийн сайхан мэдрэмж. Дэлхийн аваргын бүсийг зүүх ч мөн адил хамгийн сайхан мэдрэмж.

Сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Лондонгийн олимпод оролцож байсан тамирчдаас дэлхийн аварга болох нь болж, бүс авах нь авч, эргээд алдах нь алдсан. Таны хувьд мэргэжлийн боксод ороод 11 тулалдсан. Тэгэхээр хугацаа алдаж байна гэх нь ч байгаа?

-Би 2017 онд шөрмөсөө сунгаж, том гэмтэл авсан. Нимгэн бээлийтэй тулалддаг учир нь гэмтэл амархан сэдэрч, цөөхөн тулаан хийсэн. Үүнээсээ болж олон тоглолт, хугацаа ч алдсан.

-WBC-гийн бүсний эзэн болбол IBO-н бүсээ давхар эзэмших үү?

-Тэгэлгүй яахав. Энэ бол миний хамгийн хайртай бүс.

-Монголдоо тулаан хийх бодол байдаг уу?

-Манай менежер ч мөн энэ талаар ярилцаж байсан. Би бүсээ авчихвал Монголдоо тэмцээн зохиож болох байх гэж бодож байгаа. Монголдоо дэлхийн алдартай тамирчидыг цуглуулж тэмцээн хийх бас сайхан санагдаж байгаа.

-Бэлтгэлээ хэрхэн хийдэг вэ?

-Долоо хоногийн зургаан өдөрт бэлтгэлээ хийдэг. Сонирхогчдынхыг бодвол хугацааны хувьд урт бөгөөд хүнд.

-Та өмнө нь олимпод өрсөлдөн мөнгө, хүрэл медаль хүртсэн. Гэхдээ мэргэжлийн боксод очиход бүх зүйл өөр байсан байх?

-Тэгэлгүй яахав. Тэнд очоод би бүхнийг 0-ээс эхэлсэн. Эхэндээ бэлтгэлийн дараагийн өдөр босоход ч хүнд байсан. Удаан хугацаанд бээлийтэй бэлтгэл хийхэд гар задарч байлаа. Олимпийн боксод байснаасаа өндөр жинд тоглож байна” гэсэн юм.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг “People сэтгүүлийн шинэ дугаараас амтархан уншаарай.

 

Санал болгох

О.Батнайрамдал: Лу.Гантөмөрийн нэр дэвшсэн газарт нь би очиж нэр дэвшинэ

uuganaa90

Т.Бадамжунайн хамаатан, газрын наймаачин Н.Болорчулууныг шалгах хэрэгтэй‼️⁉️

uuganaa90

100 жилийн дараа газар эзэмших гэрээг хэн цуцлах юм бэ?

uuganaa90

Хөгжлийн банкны хэрэгт холбогдсон Н.Дөлгөөн, Я.Сод-Эрдэнэ нарын хэргийг сугалж, үндэслэлгүй шалтгаанаар цагаатгалаа

uuganaa90

Д.Пүрэвсүрэнгийн нөхөр анх удаа

uuganaa90

Ард түмний амьдрал хүнд байхад Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хүүхэн, бүжиг эргүүлээд явж байна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!