Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Олимпын аварга Н.Түвшинбаярыг 461 дүгээр хорих ангид цагдан хорьжээ

МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаярыг бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үндэслэлээр дөрөвдүгээр сарын 3-ны өдөр Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтэст шалгаж, мэдүүлэг авсан.

Тухайн үед түүнийг цагдан хорих саналыг прокурорын зүгээс гаргасан ч эмчилгээ хийх шаардлагатай гэсэн эрүүл мэндийн байгууллагын дүгнэлтээр уг саналыг хойшлуулаад байсан юм.

Харин өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 4-ний 23:00 цагийн орчимд Н.Түвшинбаярыг хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд прокурорын зөвшөөрлөөр 48 цагийн хугацаатай ШШГЕГ-ын харьяа урьдчилан хорих 461 дүгээр хорих ангид албадан саатуулсан байна.

Тэрээр мэдүүлэгтээ “Маш их согтсон байсан тул юу ч санахгүй байна” гэх тайлбарыг өгчээ.

Мөн бусад Холбогдох гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авсан байна. МУ-ын эрүүгийн хуулийн 11.1-т зааснаар Хан-Уул дүүргийн I хэлтэс хүний биед санаатайгаар ноцтой гэмтэл учруулсан гэх зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэж,  яллагдагчаар татах санал гарган прокурорт хүргүүлсэн.

Мөн Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг тодорхойлуулахаар болсон байна.

Түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих эсэхийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шийдэх юм.

Хохирогч болох Монгол Улсын өсөх идэр начин Э.Энхбат ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байгаа билээ.

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!