Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Олон хүүхэдтэй өрхийн ипотекийн зээлийн урьдчилгааг төрөөс төлөх заалтыг төсөлд тусгасан

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Ж.Бат-Эрдэнэ нар Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлын тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-д өргөн барилаа. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах шаардлага үүссэн. Улсын хэмжээнд судалгаагаар баг хороон дотроо гэрлэж байгаа тохиолдол 85 хувьтай байна. Аймаг дотроо гэрлэж байгаа нь 74 хувьтай байна.

Манай улсын хувьд төрөөс сүүлийн 30 жилийн хугацаанд хүн ам зүйн асуудлаар ямар нэгэн бодлого гарч байгаагүй. 30 жилийн дараа хүн ам зүйн талаар баримтлах төрийн цогц бодлого шийдлийг өргөн барьж байна.

Удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалснаар хүний болон улс орныхоо хөгжлийг давхар тэлнэ гэсэн үг” гэлээ.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ “Уг хуулийн төсөлд олон чухал заалт орсон. Тухайлбал, зургаа болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлийг ипотекийн зээлд хамруулах, цаашлаад орон сууцны урьдчилгааг төрөөс төлөх заалтыг оруулсан. Бидний тооцооллоор 3600 орчим өрх байна. Эдгээр өрхөд 20-30 саяын урьдчилгааг өгөх боломжийг Засгийн газар судалж, тодорхой хөтөлбөр боловсруулж оруулж ирээсэй хэмээн хүсэж, хуулийн заалтыг оруулсан” гэв.

Санал болгох

П.Энхмөнх: Аавын минь эмээл, хазаарыг олсон хүнд 2 өрөө байр өгье

uuganaa90

Зохиолын дууны салбарт цахилж л явна

uuganaa90

Хөдөлмөрийн баатар, буудлагын О.Гүндэгмаа 46 настай

uuganaa90

Асашёорюү Д.Дагвадоржийн анхны гэргий Г.Тамир нам жимхэн амьдарч байна

uuganaa90

“ОРГИЛ”-ЫН Ж.ГАНБААТАРЫН ЭЗЭМШЛИЙН ХИЙМЭЛ НУУРТ 16 НАСТАЙ ХҮҮ ЭНДСЭН ҮҮ⁉️

uuganaa90

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!