Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Орон нутагт Pfizer вакцины дархлаажуулалт энэ долоо хоногт эхэлнэ”

Pfizer вакцины дархлаажуулалт орон нутагт энэ долоо хоногоос эхэлнэ гэдгийг ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр хэллээ.

Тэрбээр “Энэ долоо хоногоос Pfizer вакцины дархлаажуулалт хөдөө, орон нутагт эхлэх боломжтой болсон. Зарим аймгийн хувьд өнөөдрөөс Pfizer вакцины дархлаажуулалт эхэлж байна.

Бусад аймгийн тухайд энэ долоо хоногтоо багтаж Pfizer вакцины дархлаажуулалтыг эхлүүлэх юм.

Улаанбаатар хотын хувьд дүүрэг бүрд 1-2 цэгээр тус вакциныг тарьж буй.

Тиймээс Pfizer вакцинд хамрагдах заалттай хүмүүс тухайy цэгүүдэд очиж, эмчийн зааврын дагуу хамрагдахыг хүсье.

Уг вакциныг зөвхөн эмчийн заалтаар л хийнэ гэдгийг сануулъя” хэмээн хэллээ.

КОВАКС хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад нийлүүлэгдсэн коронавирусийн эсрэг Pfizer вакциныг зөвхөн архаг хууч өвчтэй, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэд болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд хийх юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!