Америкийн кино урлагийн академи “Оскар”-ын шагналд нэр дэвшигчдийг зарлалаа.
“Шилдэг кино” төрөлд “Ирланд эр”, “Ford Ferrari-гийн эсрэг”, “Жокер”, “Жожо туулай”, “Бяцхан эмэгтэйчүүд”, “Гэрлэлтийн түүх”, “1917”, “Холливудад нэгэн удаа” болон “Шимэгч” кино өрсөлдөнө.
“Шилдэг эрэгтэй жүжигчин” шагналд Антонио Бандерас /“Өвдөлт ба алдар суу”/, Леонардо Ди Каприо /”Холливудад нэгэн удаа”/, Хоакин Феникс /“Жокер”/, Адам Драйвер /“Гэрлэлтийн түүх”/, Жонатан Прайс /“Хоёр аав”/ нар нэр дэвшжээ. Тэгвэл “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналын төлөө Скарлетт Йоханссон /“Гэрлэлтийн түүх”/, Синтия Эриво /“Гарриет”/, Сирша Ронан /“Бяцхан эмэгтэйчүүд”/, Шарлиз Терон /“Дуулиан шуугиан”/, Рене Зеллвегер /“Жуди”/ нар өрсөлдөнө.
Найруулагч Квентин Тарантино /“Холливудад нэгэн удаа”/, Мартин Скорсезе /“Ирланд эр”/, Тодд Филлипс /“Жокер”/, Сэм Мендес /“1917”/ болон Пон Жун Хо /“Шимэгч”/ нар “Шилдэг найруулагч” шагналд нэр дэвшжээ.
“Оскар”-ын шагнал гардуулах 92 дахь удаагийн ёслол хоёрдугаар сарын 9-нд Лос-Анжелес хотод болно.