Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Оюутны өргөө” дотуур байранд 240 ор дэлгэж, өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ

“Оюутны өргөө” дотуур байранд нэмэлтээр 240 ор дэлгэж, өнөөдрөөс /2021.06.22/ эхлэн онош батлагдсан хөнгөн өвчтөнүүдийг хүлээн авч эхэллээ.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн гурван их эмч, гурван резидент эмч, таван сувилагч, таван үйлчлэгч, нэг ерөнхий зохицуулагч энд ажиллаж, хөнгөн өвчтөнүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ. Дөрвөөс 10 давхар хүртэл тусгай өрөөнүүдийг бэлдсэн.

Ингэхдээ халдвар авсан жирэмсэн эмэгтэйчүүдийг гурван давхарт, ахмад настнуудыг дөрвөн давхарт тусгаарлах юм. Мөн зургаан давхарт яаралтай тусламжийн тасгийг байгуулжээ. Хамгаалалтын хувцас, шаардлагатай эм тариа зэргийг бэлдсэн.

Хүсэлт өгсөн болон гэртээ тусгаарлагдах боломжгүй хөнгөн хэлбэрээр өвчилсөн өвчтөнүүдийг тусгаарлаж, эмнэлгийн тусламж үзүүлнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

 

 

Санал болгох

“Алтан Дорнод”-ын Т.Ганболдын ах Т.Ариунболд урлуулсан Хангарьд шувуугаа бусдад дээрэмдүүлжээ

uuganaa90

УИХ-ЫН ГИШҮҮН Т.БАДАМЖУНАЙ: ШҮҮХИЙН ШИЙДВЭР “БАДАМЖУНАЙ ИЙМ АСУУДАЛД ХОЛБОГДООГҮЙ” ГЭЖ ГАРНА

uuganaa90

1300 төгрөг хулгайлаад 10 жилийн ял сонссон П.Ариунцэцэг нэг жилийн дараа суллагджээ

uuganaa90

“Сайхан шинэлээрэй” үзэсгэлэн болж байна

uuganaa90

PEOPLE AWARDS АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ БОЛЛОО

uuganaa90

Цагийн сайханд хөтлөлцөөд гүйдэг байлаа

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!