Мэдээ Улс төр

Польшийн ерөнхийлөгч өнөөдөр манай улсад айлчилна

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарын урилгаар Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгч Анджей Дуда гэргий Агата Корнхаузер-Дудагийн хамт Монгол Улсад өнөөдөр айлчлах билээ. Уг айлчлал гурав хоног буюу энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх юм.

Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, БНПУ-ын Ерөнхийлөгч А.Дуда нар албан ёсны хэлэлцээ хийж, уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын харилцааны зарим асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Уулзалт, яриа хэлэлцээний үеэр Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан томоохон зорилтууд, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ерөнхийлөгчийн илгээлт 2100” хөтөлбөрийн хүрээнд Польшийн талтай хамтран ажиллах талаар ярилцах юм байна.

Түүнчлэн хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, дэд бүтэц, боловсрол, соёл зэрэг салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлээр санал солилцоно.

Айлчлалын Хүрээнд Олон Улсын Авто Тээврийн Харилцааны Тухай Монгол Улсын Засгийн Газар, Бүгд Найрамдах Польш Улсын Засгийн Газар Хоорондын Хэлэлцээр Болон Худалдаа, Хөрөнгө Оруулалт, Шинжлэх Ухаан, Архив, Геологи, Мал Эмнэлэг Зэрэг Салбарын Хамтын Ажиллагааны Баримт Бичгүүдэд Гарын Үсэг Зурахаар Төлөвлөж Байна.

Уг айлчлал нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоогийн албан тушаалыг хашсанаас хойших анхны хүлээн авч буй төрийн айлчлал гэдгээрээ онцлог билээ. Цар тахлын улмаас хоёр жил хойшилсоор өнөөдөр уг айлчлалыг хийж буй.

А.Дуда Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчөөр 2015 онд сонгогдсон бөгөөд 2020 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуулиар дахин сонгогдсон. 1990 оноос хойш БНПУ-аас манай улсад айлчилж буй гурав дахь ерөнхийлөгч болох юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!