Амжилт Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Фото мэдээ Шар мэдээ

П.Шүүдэрцэцэгийн аз жаргалаар бялхсан хайрын хурим

Дуучин Ука түүний хурим дээр ирж халаасны бүх л дуугаа дуулахын ялдамд П.Шүүдэрцэцэгийг сэтгэлийн үгээрээ уйлуулаад амжив. “Жаахан охин байхын л эмэгтэй хүн амьдралаас юу авах боломжтой, тэр бүгдийг хүсч мөрөөддөг, гэгэлгэн дэврүүн охин байсан. Тэр сайхан бүхнээ бусад хүмүүст ч гэсэн хүсдэг. Хүн юу тарина, түүнийгээ хураадаг. Өнөөдөр чи минь тарисан бүхнээ хамгийн сайхнаар хураалаа” гэж хэлсэн нь голыг нь олсон мэт хамгийн сайхан үг байсан юм.
Яг л барби лугаа гоо үзэсгэлэнгээ бүх л өдөржин гайхуулж, хэний охин болохоо энэ л өдөр Шүүдрээ харуулсан. Мөрөөдлийн хуримаа мөрөөдлийн ханхүүтэйгээ хийж буй гүнж гэдгээ баталж, хайр, баяр бахдал, гоо үзэсгэлэн, авьяас чадвар,инээд хөөр бүхнээрээ ирсэн зочдоо дайлж байсан тэрбээр ёстой л Монголын бахархалт дур булаам үзэсгэлэнт бүсгүйчүүдийн нэг аж.
Бусдаас онцгой, сайхан хурим хийхийг хүсч мөрөөдөж байсан тэрбээр энэ үдэш биелүүллээ. Дурлалт ханхүүтэйгээ хуримын шоуг энд л тэрбээр үзүүлсэн. Ширээнийхээ ард намбайж суух биш үе үе гоё ганган сюппризүүдийг үзүүлж, үнэхээр л аливаа авсан ажлаа 100 хувь гүйцэтгэдгээ батлах мэт хуримыг бол ягштал сайтар бэлдэж, төлөвлөсөн нь гайхалтай.
Түүний насныхаа ханиар сонгосон залууг Крис гэдэг. Ховсын эмч мэргэжилтэй тэрбээр сошиалд идэвхитэй, бясалгал, зөв сайхан, эрүүл амьдралын төлөө хүмүүсийг уриалан дууддаг эерэг нэгэн юм. Зан зангаа ололцоно гэдэг шиг тэдний амьдралын хэв маяг, эрч хүч, үзэл бодол нэг гэдэг нь хийж бүтээж буй өнөөдрийн ажил, амьдралаас нь тодхон харагдсан. Мөн Крис кино уран бүтээлд хэд хэдэн дүр бүтээсэн нь яг л бурханы бэлэг гэлтэй. Хаа холын хүмүүс энэ бүх зүйлээр нэгдэж, нэгнээ олно гэдэг гайхалтай биш гэж үү. Ер нь эмэгтэй хүн хайр мэдэрсэн үедээ хамгийн их аз жаргалаар бялхдаг. Бүр цаанаасаа гэрэлтэж, эрч хүчээр дүүрэн байдаг. Энэ өдөр П.Шүүдэрцэцэгийн өдөр байлаа.
АНУ-аас ирсэн П.Шүүдэрцэцэг өнөөдрийн нийгмийн хар барааныг хөөрхөн инээдээрээ гэрэлтүүлж, энэ цагийн хамгийн их рекламны дүр төрхийг тодорхойлсон эрэлттэй бүсгүй юм. Тэдэнд аз жаргал хүсэн ерөөе.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!