У.Мөнхбагана буюу рэппер Rookie эхнэр болох жүжигчин Г.Золзаяаг зодсон хэргээр “Хан-Уул” дүүргийн нэгдүгээр хэлтэс дээр шалгагдаж байна.

Тэгвэл уг асуудлаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад “Цагдаагийн байгууллагад 2023 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны тоотод “Маргаан болоод байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Тус дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс 26 настай, эрэгтэй “М” гэгч нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон байж болзошгүй үйлдлийг гомдол, мэдээллийн бүртгэлд аван шалгаж байна” гэлээ