Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Рио Тинто” групп дөрвөн эмнэлгийг PCR шинжилгээний цогц лабораторитой болгожээ

“Рио Тинто” группийн 1.7 тэрбум төгрөгийн хандиваар “Оюу толгой” компани болон Монгол дахь НҮБ-ын Хүн амын сантай хамтран хэрэгжүүлсэн “Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн хаалтын үйл ажиллагаа өнөөдөр боллоо.

Төслийн үр дүнгээс харвал: 

1. Бүрэн тоноглогдсон PCR/ПГУ буюу молекул биологийн цогц лабораторийг дараах дөрвөн эмнэлэгт байгуулав.

  • Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Нэгдсэн эмнэлэг
  • Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв
  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
  • Улсын Хоёрдугаар төв эмнэлэг

2. Анхан шатны эмнэлгүүдийн нийт 86 эмчийг эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зайнаас үзүүлэхэд шаардлагатай эрүүл мэндийн багаж хэрэгслийн багцаар хангаж, нарийн мэргэжлийн эмч нартай зайнаас холбогдон программ хангамжаар хангах, иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр сургалтад хамруулав.

  • Өмнөговь аймгийн 52 багийн эмч
  • Дорноговь аймгийн 20 багийн эмч
  • Сонгинохайрхан дүүргийн 14 хорооны өрхийн эмнэлгийн эмч

3. Халдварын голомтод ажиллаж буй эрүүл мэндийн ажилчдад дэмжлэг үзүүлж, төслийн үлдэгдэл болох 4,976 ам.долларын тусламжаар 560 ширхэг N95 амны хаалт, 510 багц хамгаалалтын хувцсыг хүлээлгэн өгөв.

4. Дээрх PCR лабораториудыг байгуулснаас хойш буюу сүүлийн гурван сарын хугацаанд 30,000 гаруй шинжилгээг хийжээ.

5. Цар тахлын үед түр хугацаанд жирэмсэн эхийн хяналтыг цахимаар явуулах удирдамжийг боловсруулах, батлуулах ажлыг дэмжив.

6. Төслийн хүрээнд дараах эмч мэргэжилтнүүд, эрүүл мэндийн ажилтнуудыг сургалтад хамруулжээ. Үүнд:

  • Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нэгдсэн эмнэлэг болон Өмнөговь  аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн лабораторийн мэргэжилтнүүд
  • Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэг болон Дорноговь, Өмнөговь аймгуудын алслагдмал бүсэд амьдардаг иргэд, жирэмсэн эхчүүд, нялх  хүүхдүүд, өндөр настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тогтмол эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг анхан шатны эмнэлгийн мэргэжилтнүүд хамрагдсан аж.

Үүнээс гадна анхны лаборатори байгуулснаас хойш буюу сүүлийн гурван сарын хугацаанд Улаанбаатар хотын Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд болон Дорноговь, Өмнөговь аймгийн нийт 40,000 гаруй иргэдэд PCR оношилгоо, шинжилгээ болон эрүүл мэндийн зайн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

“ЦАР ТАХЛЫГ ДАВАН ГАРАХАД КОРОНАВИРУСИЙН ХАЛДВАРЫГ ИЛРҮҮЛЭХ ЛАБОРАТОРИЙН ЧАДАВХЫГ ЦААШИД Ч НЭМЭГДҮҮЛЭХ ШААРДЛАГАТАЙ”

“Оношилгоо, зайн тусламж үйлчилгээний  хүртээмжийг нэмэгдүүлэх” төслийн үр дүнг дүгнэсэн хаалтын үйл ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан оролцож, КОВИД-19 халдварыг илрүүлэх лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд оруулж буй Рио Тинто группийн хувь нэмэр хийгээд цар тахлын эсрэг хариу арга хэмжээнд тасралтгүй дэмжлэг үзүүлсэнд Монгол Улсын Засгийн Газар болон УОК-ын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлэв. Мөн тэрээр “Цар тахлыг даван гарахад коронавирусийн халдварыг илрүүлэх лабораторийн чадавхыг цаашид ч нэмэгдүүлэх шаардлагатай байгаа”-г онцоллоо.

“РИО ТИНТО ГРУПП УДАХГҮЙ ЦАР ТАХЛЫН ҮР НӨЛӨӨГ БАГАСГАХАД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ДАРААГИЙН ТӨСЛӨӨ ХЭРЭГЖҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА”

“Рио Тинто” группийн Монгол дахь Үйл ажиллагаа эрхэлсэн захирал Х.Амаржаргал “Цар тахалтай тэмцэх энэ хүнд цаг үед бидний тусламж бага ч атугай дэм болсонд баяртай байна. Төсөл амжилттай хэрэгжсэний дүнд “Рио Тинто” группийн цар тахлын эсрэг сайн дурын сангаас бид дараагийн санхүүжилтээ татан төвлөрүүлж чадсан. Удахгүй цар тахлын үр нөлөөг багасгахад дэмжлэг үзүүлэх дараачийн төслөө хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэв.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Рио Тинто, Оюу толгой болон НҮБ-ын Хүн амын санд оношилгоо, зайн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхэд тусламж дэмжлэг үзүүлсэнд Эрүүл Мэндийн Яам, салбарын нийт ажилчдын өмнөөс талархаж буйгаа илэрхийлж байна” гэв.

Төслийн хаалтын үйл ажиллагааны үеэр Дорноговь, Өмнөговь аймгийн анхан шатны эрүүл мэндийн тусламж үзүүлэгчид, лабораторийн мэргэжилтнүүд цахимаар шууд холбогдож, төслийн хүрээнд байгуулсан тоног төхөөрөмж, оношлуурыг хэрхэн хэрэглэж буйгаа танилцуулсан билээ.

Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангийн Тэргүүн Каори Ишикава үйл ажиллагааг хааж хэлсэн үгэндээ “Тэрээр төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа Тогтвортой хөгжлийн зорилтууд, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй хүргэх зорилт гурав, түүний дотор бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, сайн сайхан байдлыг хангахад энэ төсөл нэн чухал үүрэг гүйцэтгэсэн болохыг онцлон тэмдэглэсэн юм.

Санал болгох

Санал авахаар дэлгүүрийн өрийг тэглэж, оронд нь иргэдийн регистрийн дугаарыг авч байна

uuganaa90

Сонгуулийн сурталчилгааны нэгдсэн самбарыг хийхдээ зөвхөн нэг дүүрэгт улсын төсвийн 845 сая төгрөгийг зарцуулжээ

uuganaa90

ХӨЛ ДҮҮЖЛЭХ УНААГҮЙ, ХОЁР ӨРӨӨ БАЙРТАЙ БАЙСАН Г.ДАМДИННЯМ ӨНГӨРСӨН ДӨРВӨН ЖИЛ ТЭРБУМЫН ХАУСТАЙ, 300 САЯЫН ЖИЙПТЭЙ БОЛЖ ХӨЛЖЖЭЭ

uuganaa90

Г.Сайханбаярын ухуулагч хүн алсан бол Ч.Хүрэлбаатарын штабынхан бусдын эд зүйлийг булаажээ

uuganaa90

“Хөгжлийн тав”-аас авилгатай нэр холбогдож байсан нь Н.Хүрэлбаатар

uuganaa90

ХОМ: МАН-ын жагсаалтаар тодорсон “шарк” Ч.Анар 1,6 тэрбум төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгсэлтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!