Амьдрал Онцлох мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

Сайд асан З.Баянсэлэнгэ микроны жолооч нөхрөөсөө салж, гоо сайхны мэс заслын эмчтэй гэр бүл зохиожээ

УИХ-ын гишүүн асан, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгэ МАХН-ын туушдаа цөөн хэдэн идэвхитэй гишүүдийн нэг. Н.Энхбаяртаа нохой мэт үнэнч зүтгэдгээ хэвлэлээр ч нуухгүй хэлдэг тэрбээр саяхан өөрийн гоо сайхны эмнэлгээ нөхрийн хамт нээсэн байна. Ийнхүү гоо сайхны салбарт цахиур хагалан гэнэт орж ирсэн түүний сүүлд суусан нөхөр нь олон жил БНСУ-д гоо сайхны мэс засалчаар сурч, ажиллаж байсан хүн байдаг гэнэ. Тэд суугаад 6, 7 жил болж байгаа бөгөөд ийнхүү саяхан нөхөртэйгөө хувийн гоо сайхны эмнэлгээ нээсэн нь цочирдом, үсрэнгүй өөр мэдээлэл байгаа биз.
Цагийн сайханд нөхөртэйгөө Хайлааст, Чингэлтэй хавиар нүүрсээ түлээд, хоёр хүүхэдтэйгээ халуун дулаан амьдарч байсан хижээл насны хосууд салах өдөр ирдэг л юм байна. Магадгүй тэдний салалтад З.Баянсэлэнгийг буруутгаж хүмүүс бодох биз. Жирийн иргэнээс УИХ-ын гишүүн, сайд болтолоо амьдралын тойрогт орж, шидэт мэт гайхамшигуудыг хүртэж ирсэн түүнийг дээшээ гараад нөхрөө хаячихлаа гэж дийлэнх нь бодно. Гэхдээ хэнд нь ч асуудал байхыг үгүйсгэхгүй. Хайртай, халамжтай байвал эмэгтэй хүн сармагчинд ч дурладаг гэдэг дээ. Хос хоёрын дунд юу болсныг таашгүй юм. Ямартай ч З.Баянсэлэнгэ нөхрөө сольж, эрс нийгмийн байр суурийг нь алгассан байна. Түүний өмнөх нөхрийг Г.Түвшинжаргал гэдэг.
Тэрээр Өвөрхангай аймгийн Тарагт сумын гаралтай нэгэн аж. Тэд 1990 онд гэрлэж, хүү, охинтой болжээ. Том хүүг нь Т.Болдбаатар гэх бөгөөд Төмөр замын коллежид суралцдаг байсан, Охин Т.Түмэнхүслэн нь “Үүцай” хятад сургуульд сурч байв. Г.Түвшинжаргал Баянзүрх дүүргийн нийгмийн албанд ажилладаг бөгөөд 1998-2002 онд шугамын микро автобусны жолооч хийдэг байсан гэнэ. Түүний дараа “Цэцээ гүн” сургуулийг эчнээгээр төгсч, ийнхүу Баянзүрх дүүрэгт нийгмийн ажилтан болжээ. Харин З.Баянсэлэнгийн тухайд 1991 онд 35-р сургуулийг дүургээд Дархан хотод Анагаах ухааны дунд сургуулийг бага эмч мэргэжлээр, 2003 онд Цагдаагийн академийг Эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэсэн. 2003 онд БЗД-ийн Цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, 2008 онд Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгт арбитрч, 2008 онд ЧД-ийн 17-р хорооны Засаг дарга тус тус хийж байсан гэж намтартаа бичсэн байдаг.

Санал болгох

Жил жилийн наадмыг чимж ирсэн “Макс”-ын мисс эзэгтэй

uuganaa90

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!