Амьдрал Мэдээ Онцлох мэдээ Шар мэдээ

Сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий компаниар хэрэг нь гарахгүй бондыг 592 сая төгрөгөөр хэвлүүлжээ

Тэтгэврийн зээлгүй 238 мянган ахмадад сая төгрөгийн үнэт цаас олгохоор болсон. Ахмадуудад олгох үнэт цаасыг “Эрдэнэс Монгол” ХХК тавдугаар сарын 21-нээс мөнгөжүүлэх талаар албаныхан мэдээлсэн. Тодруулбал, 194 мянган ахмад тэтгэврийн зээлгүй, 43 мянган ахмад нэг сая хүртэлх төгрөгийн зээлтэй байсан учраас зөрүү 216 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл  хагас тэрбум төгрөгөөр ваучер хэвлэсэн зарлага нь шилэн данс сайтад байршжээ

Тодруулбал, өнгөрсөн 2020 оны гуравдугаар сарын 19-нд “Эрдэнэс Монгол” компани бонд хэвлэлт гэх нэртэй 297сая 180 мянга 255 төгрөгийг “Монголын үнэт цаас хэвлэл” компанид шилжүүлж, үлдэгдэл төлбөрийг энэ сард шилжүүлсэн байна. Нийт 592сая 602мянга 570 төгрөгөөр ахмадад ваучер хэвлэсэн байх юм.

 

Гэвч бодит байдал дээр энэхүү ваучерний ч хэрэг гарсангүй. Учир нь цар тахалтайгаас олон хүний бөөгнөрөл үүсгэхгүйн тулд тэтгэвэр, тэтгэмж олгодог дүүргийн халамжийн төвүүдээр ахмадуудыг очих шаардлагагүй гэж хороо, хэлтсийн халамжийн ажилтан болоод НДШЕГ-ын мэргэжилтнүүд зарлаж байна. Учир нь ваучер авах ахмадын дансанд мөнгө нь шууд орохоор болж байгаа юм.

Түүнчлэн адилхан үйл ажиллагаа явуулдаг хэвлэлийн газрууд 30-60 сая төгрөгөөр хэвлэх боломжтой гэсэн байна. Өөрсдөөс нь АРАВ дахин өндөр үнээр ваучер хэвлэсэнд гайхсан компаниуд АТГ-т хандсан ч, тоож хэрэгсээгүй байна.

Ийнхүү хэд дахин бага зардлаар хэвлэх боломж байсаар байхад заавал 592 сая төгрөгөөр хэвлүүлэх шаардлага байсан уу?

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!