Амьдрал Мэдээ Фото мэдээ

“Сайхан бүсгүй” группийн админ Б.Дэлгэрмаагийн гэрээр зочилцгооё

“Фэйсбүүк”-ийн “Сайхан бүсгүй” группийг үүсгэн байгуулагч Б.Дэлгэрмааг бид энэ удаагийн “Миний гэр” буландаа урилаа. Degi Bold нэрээр нь олон нийтийн сүлжээ ашиглагсад андахгүй. Дээгий группийнхээ 290 000 гаруй мянган бүсгүйчүүдийн хамт Гэмтэл согог, хүүхдийн мэс заслын тасгийг иж бүрэн тохижуулсан, “Манна” 0-2 насны хүүхдийн асрамжийн гадаах талбай тохижуулж, найман сая төгрөгийн памперс сүү, хувцас материаллаг хандиваар тусламж үзүүлсэн, бяцхан Цэлмэг охины хагалгааны төлбөрийг хандив болгон ээж аавд нь өгсөн, Онцгой байдлын түймрийн голомтод зочилсоноо ажиллаж байсан залуустаа нэг өдрийг зориулсан ХУД-н 73 дугаар цэцэрлэгт өргөтгөл барин тохижилтын хамт хүлээлгэн өгсөн, ТҮК-ийн ажилчдад тусламж туслалцаа үзүүлсэн гээд хийсэн арвин ажилтай.

2014 онд байраа солихоор байр хайж байхад нь одоо амьдарч байгаа байр нь дөнгөж баригдаж байсан учраас хараар нь авч байжээ. Нөхөртэйгөө хуримаа хийсэн цагаас эхлээд эцэг эхийн дэмжлэг авалгүйгээр өөрсдийн гараар бүхнийг хийхийг хүссэн учраас гэрээ өөрсдөө тохижуулсан аж. Тухайн үед буюу 2016 онд байр нь ашиглалтад ороход хүүгээ төрүүлчихээд ээжийндээ амьдарч байжээ. Ингээд өдөр бүр бага багаар зөөж, тавилгаа нэг бүрээр нь цуглуулсан гэдэг.

Интерьер дизайн гаргуулахад хэтэрхий үнэтэй учраас тэр мөнгөөр нь гэртээ буйдан аваад өөрсдөө зургаа гаргаад ажиллав. “Одоо өөрсдийн бүтээлээ эргээд харахад сайхан байдаг” хэмээн Дээгий ярьсан юм. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих дуртай тэрбээр ариун цэврийн өрөөндөө “Монгол ванн ” -аар ваннаа хийлгэсэн байна.

“САЙХАН БҮСГҮЙ”-Н Б.ДЭЛГЭРМАА ГЭРТЭЭ “SMART HOME” СИСТЕМ СУУРИЛУУЛЖ, УТАСНААСАА БҮГДИЙГ УДИРДДАГ

Тэднийх “Smart home” буюу гэрийн ухаалаг системээр дамжуулан гар утсаараа гэрийнхээ гэрэл, хөшиг, халаалт, хонхоо ч удирддаг. Тухайлбал, гэртээ орж ирээд алгаа ташихад гэрэл асдаг байна. Тав тухтай орчинд амьдрахыг хүсдэг тэрбээр анхнаасаа л гоё юм хийе гэж зорьсон. “Smart home” систем нь оройн 22 цаг гэхэд автоматаар амрах орчин бүрдүүлдэг бол өглөө сэрэхэд хөшиг автоматаар нээгдэж, хананы цаанаас дуу явснаар сэргээж өгдөг байна. Дуу хүнийг сэргээх үедээ сэргээж, амраах үедээ амраадаг учраас бүх өрөөндөө хөгжим тавьсан бөгөөд хүүхдийн өрөөнд нь бүүвэйн дуу явдаг.

Тэднийд хүн ирээд хонх дарахад утсанд нь дуудлага ирдаг бөгөөд хэн ирж байгаа нь камерт харагддаг аж. Энэ үед гэртээ байхгүй бол утаснаасаа хариу өгдөг бөгөөд хэрэв ээж нь ч юм уу орох шаардлагатай хүн байвал утаснаасаа хонхоо тайлдаг, Аюулгүйн хамгаалалт талаасаа маш найдвартай бөгөөд хаалганы хонх дарсан цагаас л бичлэг хийгддэг байна. Энэ талаар Дээгий “Манайх үүднээсээ хоёр цэцэг алдаад энэ системийнхээ ачаар хулгайчийг олж байсан. Маш хэрэгтэй” хэмээн тодотгосон. “Smart home”-ын удирдлага бүр нь өөр үнэтэй учраас хэрэглэгчид сонгоод өөр өөр үнээр авах боломжтой аж.

Ийнхүү олон ажлыг амжуулж бүсгүйчүүдийг манлайлж яваа түүний гэрийг “People” уншигчдадаа сонирхуулъя .

Зураг зохиогчийн эрхээр хамгаалагдсан.

Юутай ч УИХ-ын эмэгтэйчүүдийн хийж чадахгүй яваа ажлыг ямар ч улсын төсөв, мөнгөгүй амжуулж чадаж, сэтгэж байгаа Дээгий хэмээх эгэл бүсгүйнд зочилсноо хүргэлээ. Түүнд улам их амжилтыг ерөөж, эх орныхоо өнцөг булан бүрт хүрч ажиллахыг хүсье.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!