Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

СЕХ Н.Алтанхуягийг нэр дэвшигчээр бүртгэх үндэслэл байхгүй

УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр сонгосон УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн бичиг баримтыг СЕХ хүлээж аваагүй. Учир нь, хууль, журмынхаа дагуу Н.Алтанхуягийг бүртгэх үндэслэл байхгүй гэж СЕХ үзсэн аж.

Парламентад суудалтай улс төрийн намууд хуулийн хугацаандаа буюу энэ сарын 5-нд нэр дэвшигчдийнхээ материалыг СЕХ-нд хүргүүлсэн. Гэтэл АН-аас хоёр нэр дэвшигчийн нэрийг СЕХ-нд хүргүүлсэн нь багагүй маргаан дагуулж байна. Эцэст нь СЕХ  бичиг баримт хүлээж авах хугацаа дуусах мөчид М.Тулгатын АН-аас нэр дэвшүүлэхээр сонгосон С.Эрдэнийн материалыг хүлээж авсан. Тодруулбал, О.Цогтгэрэлийн гэх АН-ынхан Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийг  бүртгүүлэхээр СЕХ-нд хандсан бол, М.Тулгатын талаас С.Эрдэнийг  бүртгээлэхээр болсон. Ингээд СЕХ холбогдох байгууллагуудын лавлагаа, баримтад үндэслэн албан ёсны бүртгэлтэй, лавлагаатай тал гэж үзээд С.Эрдэнийн бичиг баримтыг СЕХ хүлээн авсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин нэгдүгээр зүйлийн 2-т “Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.”, мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.5-д “Монгол Улсын Их Хуралд суудал бүхий улс төрийн нам дангаараа, эсхүл хамтран Ерөнхийлөгчид нэг хүнийг нэр дэвшүүлэх эрхтэй” гэж хуульчилсны дагуу Монгол Улсын Дээд шүүх болон Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагааг үндэслэн нэр дэвшигчийн бичиг баримтыг хүлээж авсан болохыг СЕХ мэдээлсэн.

УБЕГ-аас өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АН-ын даргаар С.Эрдэнэ бүртгэлтэй, хууль ёсны дарга тул Ц.Тувааны хэрэглэж байсан 1117237845 дугаар бүхий тамгыг хүчингүй болгож, улмаар АН-ын тамгыг 9020120477 дугаараар Улсын бүртгэлд шинэчлэн бүртгүүлсэн юм. Ингэснээр С.Эрдэнэ АН-ын хууль ёсны дарга бөгөөд түүнд байгааг тамга нь ч хууль ёсных болж таарсан.

Тиймээс УИХ-ын гишүүн Н.Алтанхуягийн хувьд албан бус АН-аас нэр дэвшсэн болж таарсан бөгөөд СЕХ түүний бичиг баримтыг хүлээж авахгүй, нэр дэвшигчээр хүлээн авахгүй байх бүрэн үндэслэлтэй аж.

 

 

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!