Амьдрал Мэдээ Папараци СЕНСАЦИ Улс төр Фото мэдээ Шар мэдээ

 Соёлын сайдын “ТАНСАГЛАХ” буудал

Эдийн засгийн хүндрэлээс үүдэж 2022 оны төсөвт тодотгол хийж байгаагийн зэрэгцээ Төрийн хэмнэлтийн хуулийг УИХ-аар хэлэлцэж буй энэ үед Соёлын сайд Ч.Номин гадаад орноор “зугаалж” явна. Өнгөрөгч амралтын өдрүүдэд Бүгд Найрамдах Итали улсад зохион байгуулагддаг Венецийн дүрслэх урлагийн олон улсын биеннальд оролцсон.

Үргэлжлүүлээд тэрбээр 20 гаруй хүмүүсийн хамтаар ирэх сарын 17-28-ны хооронд болох Каннын олон улсын кино наадамд оролцоно. Каннын кино наадамд оролцох уран бүтээлчдийн Англи хэлний ярианы чадварыг сайжруулах хичээл хүртэл хувь багшаас авч мөнгө “үрж” буй.

Мэдээж олон улсын нэр хүндтэй наадамд оролцон улс орноо сурталчилж, соёлын зах зээлээ өргөтгөж болно. Гэхдээ улсын эдийн засаг хүнд үед дээрх наадмаас “өнжиж” тэвчиж болох зардал мөн үү гэвэл мөн. Каннын наадам бол Оскартай харьцуулахад маш өндөр зардалтай тансаг зэрэглэлийн наадам.  Францын зүүн өмнөд эрэгт байрладаг Канн энгийн үед ч асар үнэтэй хот,  товчхондоо баячуудын амьдардаг, аялал жуулчлалын газар.  Ялангуяа кино наадмын үеэр бүр илүү үнэд хүрч, энгийн буудал нь ч олддоггүй гэдэг.

Нөгөөтэйгүүр цаг үеийн нөхцөл байдалтайгаа уялдаад гадаад валютын албан нөөц тодорхой хэмжээгээр буурсан. Ийм байтал Каннын наадамд Соёлын сайдны хамтаар  20-уулаа оролцох гэж байгаа нь валютаа салхинд хийсгэхтэй адил. Зардал өндөртэй уг наадамд кино бүтээгч маш баян студиуд эсвэл нэр дэвшиж буй кинонуудын уран бүтээлчид л оролцдог. Ирж, очих онгоцны зардал, байрлах буудал, хоол унд мөн наадмын үеэр талбай түрээслэх төлбөр гээд тус бүр өндөр зардал орох нь тодорхой. Энгийн зурагчид гэхэд л цагийн 600 еврогоор смокинг түрээсэлж ордог.

Тухайлбал,

  • Улаан хивсний ёслолд оролцох VIP эрх авахад хүний 3000 фунт буюу монгол мөнгөөр 12 сая орчим төгрөг.
  • Нээлтийн арга хэмжээнд оролцох суудлын үнэ хамгийн бага нь /балкон хэсэгт/ 4000 фунт буюу монгол мөнгөөр 18 сая орчим төгрөг бол хамгийн үнэтэй суудал нь 6500 фунт буюу монгол мөнгөөр 26 сая орчим төгрөг байна.
  • Оройн хоол болон үдэшлэгт оролцоход нэг хүний 12000 фунт буюу монгол мөнгөөр 47 сая төгрөг.
  • Зөвхөн үдэшлэгт оролцоход 5000 фунт буюу монгол мөнгөөр 20 сая төгрөг.
  • Хаалтын ёслолд оролцоход  суудлаасаа хамаараад 4600-7100 доллар

Ерөнхийдөө Каннын наадмын үеэр зохион байгууллагддаг үдэшлэгүүдийн  дундаж үнэ нь нэг хүний 3900-15000 доллар

Түүнчлэн дэлхийн том одууд, кино найруулагч, продюсер нартай уулзахад минут, секунтээр мөнгө төлдөг. Өч, төчнөөн мөнгө төлж уулзсаныгаа манайхан “Бид уулзлаа” гээд л гоё ганган үгтэй зургуудаа сошилдоо тавих нь дамжигггүй.

УИХ-ын дарга Г.Занданшатар “Ард иргэдээ хэмнэлтийн горимд шилж” гэж шаардсан атлаа Соёлын сайд нь хэсэг хүн дагуулаад газар дундын тэнгисийн тансаг хотод очих гэж байгаа нь хэмнэлт мөн үү. Манай улсыг бараг  тоох ч үгүй наадамд улсын төсвөөс бөөн зардал чирэгдэл болж оччихоод хэдэн брошур, СD тавих талбайг түрээслэхэд өндөр үнэ төлчихөөд л ирнэ. Товчхондоо, манайхан зах зээл сонирхох, ажил хэргийн уулзалт хийх зорилгоор оролцоно. Энэ нь сайн хэрэг ч гэлээ  эдийн засаг сайжирсан, валютын нөөцтэй болсон цагт оролцоход хэн ч буруутгахгүй.

Үнэхээр оролцож, бусдаас туршлага судалъя гэж байгаа бол цахимаар ч гэсэн оролцож төсвийн мөнгийг хэмнэх боломжтой. Зохион байгуулалтын үйл ажиллагаанд шаардагдах зардлыг 2022 оны Соёлын сайдын төсвийн багцаас гаргана.

Зураг дээр Соёлын сайд Ч.Номин болон хамт явах уран бүтээлчдийн байрлах Barrière Le Majestic Cannes таван одтой зочид буудал

Гаднах байдал нь:

Тус буудалд дээрх наадмын үеэр буюу  тавдугаар сарын 17-28-ны хооронд байрлахад дундаж үнийг нь харвал хоёр хүний энгийн нэг өрөө нь хамгийн багадаа 2000 доллар байна. Захилага өгсөн уг буудал нь аялал жуулчлалын бүс буюу газар дундын тэнгэсийн эргийн дагуух Францын зүүн өмнөд хэсэгт байрлах таван одтой, 349 өрөөтэй, тансаг зэрэглэлийн зочид буудалд байрлахаар захилга өгчээ.

Засгийн газар, УИХ-ын түвшинд хэмнэлтийг эхлүүлж, Хэмнэлтийн тухай тусгай хууль хүртэл оруулж ирж, мөн төсвийн тодотголыг хэлэлцэж байхад асар өндөр өртөгтэй кино наадамд Соёлын сайд нь 20 гаруй хүний хамт оролцох гэж байгаа нь хэр цаг үеэ олов гэдгийг бодох хэрэгтэй. Хэмнэлтийг хаа хаанаа хэрэгжүүлье гэж байгаа бол Засгийн газрын сайд нар, эрхэм УИХ-ын гишүүдээсээ эхлүүл, УИХ-ын дарга аа.

Жирийн иргэд нь гадагш зугаалж, доллар үрэх байтугай, өнөө, маргаашийнхаа хоолыг ч залгуулахад хүндхэн амьдарч байна.

Эх сурвалж: Зариг

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!