Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

“Спутник V” вакцины туршилтын үед жирэмсэлсэн эмэгтэйчүүдэд ноцтой сөрөг үр нөлөө илрээгүй байна

ОХУ-ын коронавирусний эсрэг гаргаж авсан “Спутник V” вакцины эмнэлзүйн туршилтад оролцох үедээ жирэмсэн болсон 21 эмэгтэйд ноцтой сөрөг үр нөлөө илрээгүй гэж Гамалеягийн нэрэмжит төвөөс мэдээлжээ.

“Спутник V” вакцины эмнэлзүйн туршилтын явцад гурваас  долоон сартай жирэмсэн 21 эмэгтэй бүртгэгджээ. Эдгээр бүх тохиолдолд ямар нэгэн таагүй үр дагавар ажиглагдаагүй байна. Үүнээс гадна вакцинжуулалтад хамрагдсаны дараа жирэмсэн болсон эмэгтэйчүүдийн талаарх мэдээллийг мөн шинжилж байгаа гэнэ.

Гамалеягийн төвийн эрдэмтэд жирэмсэн эмэгтэйчүүдийг коронавирусний халдвараас сэргийлэх боломжийг судлах асуудал тэргүүн ээлжид тавигдаж байгаа гэнэ. Учир нь жирэмсэн эмэгтэйчүүд халдвар авах нь маш өндөр эрсдэлийг дагуулж байна. Вакциныг жирэмсэн үед хэрэглэхэд аюулгүй эсэхийг үнэлэхийн тул хөхтөн амьтад дээр эмнэлзүйн өмнөх туршилтыг явуулж байгаа гэнэ. 2021 оны тавдугаар сарын 18-нд хээлтэй байх үедээ вакцин хийлгэсэн амьтдаас анхны үр төлийг авчээ. Судалгаа шинжилгээний дүнд үр төлд ямар нэгэн өвчний шинж тэмдэг одоогоор ажиглагдаагүй байна. Судалгаа үргэлжилж байна.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!