“Спутник V” вакцины хоёр дахь тунг маргааш ирүүлэхээр болсноо ОХУ-ын тал мэдэгджээ.
Ингэхдээ маргааш буюу 30-ны өдөр 10 мянган тунг илгээх бол долдугаар сарын эхээр дахин 10 мянган тунг Монгол руу явуулахаар болсон байна.
Улаанбаатарын хэмжээнд 65-аас дээш насны нийт 20800 хүн амьдардаг бөгөөд өнгөрсөн тавдугаар сард тэднийг “Спутник-V” вакцинаар дархлаажуулсан билээ. Тухайн үед хоёрдугаар тун хэзээ ирэх нь тодорхойгүй гэдгийг сануулж байсан юм.
Харин маргааш хоёр дахь тунг хүлээж авснаар дээрх ахмад настнууд сар гаруй хугацааны дараа хоёрдугаар тунд хамрагдах боломжтой болж байна.