Амьдрал Мэдээ Онцлох мэдээ

Сугалааны цаана ямар үнэн нуугдаж байна

Иргэдийн анхаарлыг нэлээдгүй татаад байгаа олон нийтийн сүлжээгээр азтан шалгаруулах, цахимаар мөнгө шилжүүлээд сугалаа аван азтан болдог арга сүүлийн үед газар аваад байна. Бага мөнгөөр их зүйл авах хүний шунал дээр тоглодог тус үйл ажиллагаа манай улсад ч эрчимжээд байгаа билээ. Бараг толгойтой бүхэн сугалаа явуулдаг болсон гэхэд хэлсдэхгүй.

Олны танил хүмүүс, хэдэн мянган гишүүнтэй фэйсбүүк группүүд азтан шалгаруулж, эд зүйл, мөнгө, гоо сайхны бараа, гар утас, автомашин, зарим нь орон сууцаар хүртэл урамшуулдаг. Товчхондоо, сугалаанд оролцох хүмүүсээс тодорхой хэмжээний мөнгө хурааж, тэдэн дундаас азтанаар тодорсон нэгэнд хонжворыг өгдөг.

Гэвч нөгөө талд аз ёндоо биш сайтар боловсруулсан луйвар байхыг үгүйсгэхгүй.

Хуулиараа эд мөнгөний хонжворт сугалаа эрхлэх зөвшөөрлийг  Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн дагуу Сангийн яамнаас олгодог. Энэ зөвшөөрлийг 240-600 мянган төгрөгийн хураамж төлөөд авдаг аж. Ингэхдээ зохих шаардлага хангасан зөвхөн хуулийн этгээдэд зөвшөөрөл олгодог ажээ. Өөрөөр хэлбэл, хувь хүнд хонжворт сугалаа явуулах зөвшөөрөл олгодоггүй.

Тиймээс цахим орчинд хувь хүний явуулж буй хонжворт сугалаа хууль бус гэсэн үг.

Саяхан нэгэн автомашины сугалаанд 18000 хүн оролцож, нэг хүн 5000 төгрөгний сугалаа авсан гэхэд ойролцоогоор 90 сая төгрөг төвлөрсөн байдаг. Тухайн азтанд өгөх машины үнэ 36 сая гэж тооцон цаана нь 54 сая төгрөгийн ашиг унагасан талаар олон нийтийн сүлжэээгээр шуугисан. Ёстой шуугиад л замхарсан. Энэ мэтчилэн том, жижиг сугалааны бизнес биднийг аалзны тор мэт бүрхэн авчээ.

Үнэхээр аз ёндоо юу, эсвэл нийтээр тохирсон луйвар уу гэдгийг таах аргагүй. Тэгвэл сүүлийн үед амтай болгон “Хийморь 20” сугалааг аялаж, азтан болохыг мөрөөдөж суугаа гэлтэй.

Тус сугалаа нь Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэйгээр орон даяар зохион байгуулагдаж байгаа эд мөнгөний хонжворт сугалаа юм. Сугалаанд 21 аймаг 330 сумаас оролцохоос гадна Олон улсаас ч оролцох боломжтой гэнэ.

Энэхүү томоохон сугалааны хонжвор нь “2 өрөө байр” нэг ширхэг, “Land cruiser 200” автомашин нэг ширхэг, “Цэвэр англи азарга” нэг ширхэг,” Портер 2″ автомашин таван ширхэг, “toyota aqua” автомашин таван ширхэг, мотоцикл 20 ширхэг, 1сая төгрөг 40 хүнд, 500 мянган төгрөг 100 хүнд, 200мянган төгрөг 200 хүнд үндсэн тохирлоор нийт 373 хүн азтан болох аж. Түүнчлэн шууд нэвтрүүлгийн 324 хүнд 64сая төгрөг тус тус өгөх юм.

Гэвч өнөөдөр буюу 4 сарын 15ны өдрийн TV9 ТВ-ийн шууд нэвтрүүлгийн үеэр зар сурталчилгаа гарах хооронд хэвлэж гаргасан сугалаа буюу утасны дугаартай цаасыг хөтлөгч камернаас холдуулан нууж буй хэсэг гарсан. Үүнээс үүдэн олон хүн “луйвар хийж байна”, “мөнгөө буцааж авна” хэмээн эсэргүүцлээ илэрхийлээд байгаа билээ.


Тэгвэл ТВ9 телевиз энэ асуудал манайхтай холбоогүй, цаашид хамтарч ажиллахгүй гэрээгээ цуцална гэх мэдэгдэл гаргаад байгаа. Харин нөгөө талд “Хийморь 20” сугалааны “Эгнэшгүй-Их” ХХК-аас “Манай компанийн зүгээс сугалаа хаяж, шууд нэвтрүүлгээс орхигдуулсан асуудал гаргаж байгаагүй болно. Бид өдөр бүр 3 удаагийн телевизийн шууд дамжуулдаг. Энэхүү шууд нэвтрүүлэг фэйсбүүк пэйж дээр лайваар давхар хүргэдэг. Өнөөдрийн болсон асуудал: Хөтлөгч ажилтанд сугалаа эвхүүлэхээр дамжуулах явцад” КАМЕРТ ОРОХ ГЭЭД БАЙСАН” учир шидсэн гэсэн асуудал гарсан байна. Удахгүй та бүхэнд баримттайгаар мэдээллийг хүргэх болно. Хөтлөгч болон телевизийн асуудлыг хариуцсан хүмүүст бид бас санал гомдолоо хүргүүлсэн” гэх тайлбар өгөөд байна.

Хөдөөний малчдаас эхлээд улс орон даяар мянга мянган хүн тус сугалаанд оролцон супер шагналын өдрийг хоног тоолон хүлээж суугаа. Харин тус сугалааны ард ямар үнэн нуугдаж байна вэ?

Сайн дураараа мөнгөө төлсөн оролцогчдыг яах ч аргагүй. Эцсийн дүндээ мөнгөө шилжүүлэх үү үгүй юу? гэдэг хувь хүний ухамсрын асуудал юм.

Санал болгох

Загвар өмсөгч Э.Энхболдын нандин эрдэнэс

uuganaa90

Шугарын дурлалт бүсгүй

uuganaa90

М.Энхболдын Э.Анар аавыгаа залгамжлан уяач болсон

uuganaa90

Б.ГАНХУЯГ, Г.ХИШИГБАТ, Г.ЖАМБАЛДОЖ НАРААС ДОПИНГ ИЛЭРСЭН

uuganaa90

Тод Манлай уяач П.Энхмөнхийн гэрийн эмэгтэйчүүд

uuganaa90

“Нэгүүн” кашмерын эзэгтэй

uuganaa90

Сэтгэгдэл бичих

error: Хуулбарлахыг хориглоно !!!